МАХН-ын шинэчлэлийн асуудал сүүлийн үед бүр ч хурцаар тавигдаж байгаа. Намын нөлөө бүхий албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд намын удирдлагадаа шинэчлэлийн асуудлаар хандсан. Жигүүр, хөдөлгөөнүүд ч дуу дуугаа аван хөдөлгөөнд орж эхэлсэн бөгөөд намын анхан, дунд шатны байгууллагын дарга нар, гишүүд, дэмжигчид нь ч шинэчлэлийн асуудлыг дэмжих болсноо илэрхийлж эхэллээ. Харин нэг хэсэг чимээ алдарсан Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн, доктор Т.Гантулга хотын намын хорооны дарга болон дүүргийн намын хороодын дарга нарын уулзалтад шинэчлэгчдээс ганцаараа очоогүй ажээ. Тиймээс түүнтэй шинэчлэлийн талаарх байр суурь болон сүүлийн үеийн улс төрийн үйл явцын талаар ярилцлаа.
-Хоёулаа яриагаа өнөөдрийн улс төрийн халуун сэдвээс эхэлье. Эв нэгдлийн буюу М.Энхболдын Засгийн газрын талаар таны байр суурийг сонсъё?
-Манай хөдөлгөөн анх байгуулагдсан цагаасаа эхлэн хувь хүний асуудал ярихгүй, төр, засгийн асуудалтай хутгалдахгүй гэсэн зарчим баримталсан. Бидний анхны тавьсан зорилтууд дотор ч нам, төрийн ажлыг зааглан, төр төвтэй улс төрийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө санаа байгаа. Тэгэхээр Засгийн газрын асуудал бол бидний санааг зовоох асуудал огтхон ч биш.
-Засаг, төрийнхөө төлөө санаа зовохгүй байна гэдэг сонин санагдаж байна. Улс төрийн хүрээнд байгаа хүн өөрийнхөө намын удирдлагын толгойлдог Засгийн газрын асуудлыг огт тоохгүй сонирхохгүй байна гэж баймааргүй юм. Зүгээр л та хариулахаас булзаад байгаа юм биш үү?
-Би төр, засгийг өргөн хүрээнд том агуулгаар нь ойлгож явдаг. Монгол төр, төрийн сүлд гэдгээр нь болохоос өнөөгийн сайдын дамжаанд суугаа "Зарим улс төрийн алиа салбадайнуудаар" төсөөлөхгүй байна.
-Зарим гэдгийгээ жаахан тодруулж хэлэхгүй юу. Тухайлбал хүний намын сайд нарыг хэлээд байна уу, өөрийн намынхыг уу?
-Аль алинд нь байгаа. Олон түмний нүдэн дээр ив илхэн байгаа юмыг юугаар хаах юм бэ? Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон бас хувьчлагдах шахсан, танил тал, найз нөхдөө татсан яамдын түшмэд бүлх залгисан юм шиг сууж байгааг л гайхаж байна.
-Хөдөлгөөний биш таны хувь хүний байр суурийг сонсож болох уу?
-Аливаа улс төрийн нам сонгуульд ялж Засгийн газраа дангаараа байгуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шиг таатай нөхцөл гэж байдаггүй. Гэтэл сонгуульд ялагдсан мөртлөө Засгийн газраа дангаараа байгуулах боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай.
-Үнэхээр ийм бодит боломж байгаа гэж үү?
-Манай намын бүлэг 39 гишүүнтэй учир олонхи байгаа. Хамгийн гол нь 25 гишүүнтэй АН-ын зөвлөл манай намыг дангаараа Засгийн газраа байгуулаа гэж шаардаж бүр шахаад байгаад л байгаа юм.
-Танай намын бүлгийн нэр бүхий 13 гишүүн намын даргадаа шаардлага хүргүүлсэн. Үүнийг та дэмжиж байгаа юу?
-Намын доторхи жигүүр, хөдөлгөөнүүд хамтарч санал нэгтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийлэн ил захидал илгээсэн. Манай намын төдийгүй УИХ-ын гишүүдээс хамгийн их уншсан, эрдэм номтой, парламентад олон жил суухдаа өөрийгөө харуулж баталж чадсан тулхтай, туршлагатай хүмүүс бас эрч хүчтэй залуу хүмүүс ийм эр зориг гаргасанд дэмжиж байна. Намын шинэчлэлийн асуудлаар манай хөдөлгөөн бүхий л талаар хамтран ажиллах болно.
-Гэтэл эдгээр хүмүүсийн ард хуучин намын дарга байгаа эсвэл албан тушаалаа болон тойргоо л баталгаажуулах гэсэн хүмүүс гэсэн хардлагууд ч байна. Хэрэв энэ үнэн бол танай хөдөлгөөний нэр хүнд хийгээд том зорилгод чинь сөргөөр нөлөөлөхгүй юу?
-Ер нь цаг хугацаа л бүхний шалгуур шүү дээ. Бидэнд намын шинэчлэл төдийгүй улс орны том эрх ашиг л эрхэм. Энэ эрх ашгаас гажсан хэнээс ч зай барих л болно. Ялангуяа хүнтэй, албан тушаалтай холбоотой хувийн жижиг эрх ашгийн төлөө бид явахгүй.
-Уучлаарай, та хуучин намын даргатайгаа буюу одоогийн Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж байсан атлаа яагаад түүнээс зайгаа барьчихсан юм бэ? Энэ талаар олон хүн сонирхдог л доо. Ерөнхийлөгчтэй ойр дотно байсан олон хүн түүнээс зай барьж үлдээд байгаа жишээнүүд байна. Ерөнхийлөгч тийм муу хүн үү, эсвэл тойрон хүрээлж байсан хүмүүсээ буруу сонгочихдог юм уу. Ингэж асууж байгаа минь таныг өчигдрийн хотын намын хороон дарга болон дүүргийн намын хороон дарга нарын уулзалтан дээр очоогүйтэй чинь холбож байгаа юм л даа. Магадгүй та ард нь Ерөнхийлөгчийг байгаа гэж хардаад очоогүй юм биш үү?
-Хүн хүний бодол өөр өөр байдаг шүү дээ. Иймээс энэ талаар хүн бүрт нэг бодол байдаг байлгүй.
-Өөр нэг хардалт нь шинэчлэлийн асуудал хөн-дөөд байгаа аован гурван гишүүнийг Ардчилсан намынхантай бас хардсан. Та үүнд итгэж байгаа юу?
-Арай ч манай намын нөхдүүд намын даргынхаа тэр-гүүлсэн Засгийн газраа өөр намынхантай нийлж унагаахгүй. Хэрэв унагаах зайлшгүй хзрэгтэй бол өөрсдөө санаачлах хэрэгтэй.
-М.Энхболдтой зөрчилддөг нэгэн дүүргийн даргад Ерөнхийлөгч үүрэг өгч. УИХ-ын нэр бүхий 13 гишүүнийг намын байгууллагаар дэмжүүлэх ажлыг зохион байгуулсан гэсэн мэдээлэл бас яваад байгаа. Хэрэв энэ үнэн бол таны санаачилсан намын шинэчлэлийн асуудлыг хуучин, шинэ дарга нар чинь бие биенээсээ өш хонзон авахад ашиглаж байгаа юм биш үү?
-Энэ намын гал тогоонд сүүлийн 10-аад жил зогслоо. Манай зарим найз нар намайг олон жил сүүний очерт зогсож байгаа тэвчээртэй залуу гэж явуулдаг юм. 2000 оноос хойших олон эрхэм гишүүн, сайд нарт очероо дайруулсан ч бас сайн дураараа тавьж өгсөн нь ч үнэн. Тиймээс хэн нь хэн бэ гэдгийг дэндүү мэддэг болохоор одоо ч нэг юм хууртагдахгүй биз дээ.
-Танай хөдөлгөөн нэг хэсэг чимээгүй алга болсон. Энэ хооронд юу амжуулав аа?
-Бид үндсэндээ том зорилтоо хэрэгжүүлсэн. МАХН-ыг шинэчлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нөр их ажлыг орон даяар зохион байгуулж, жирийн гишүүдээс Намын удирдлагын дээд түвшинд хүртэл хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ 13 гишүүн бол манай намын лидерүүд мөн. Одоо намд шинэчлэл хэрэг-гүй гэж хэлэх нэг ч тэнэг олдохгүй л болов уу. Харин сүүлийн хэдэн сар бидний ажлын үр дүн буюу өрмийг шүүрэх гэсэн буруу хүмүүсээс хамгаалах, хоргүйжүү-лэх гэсээр зав их муутай байлаа.
-Энэ хүмүүсээ нэрлэхгүй юм уу?
-Энэ ярилцлагын дараа миний эсрэг хэвлэлээр юм гарна. Та нар надаас илүү мэдэж байгаа. Ямар сонин, телевизийн ард хэн хэн байд-гийг. Хэн хэнийг ашиглаж эсвэл дарамталж мэдээлэл өгдгийг хүртэл мэднэ шүү дээ. Тиймээс тэр хүмүүсийн нэрийг биччих. Эргэлзэж байгаагаа асуугаарай. Монгол ухаан том бид дэндүү цөөхүүлээ болохоор бие биенээ хэмлэж хэрэггүй л дээ.
-Яг намын юуг шинэчлэх чинь тодорхой биш байгаа шүү дээ. Таны яриад байгаа намын шинэчлэлийн концепци хаана байнаа?
-Манай хөдөлгөөн эрдэм шинжилгээний байгууллага, институт, эрдэмтэн, судлаачид, намын ажилтнууд болон үе үеийн энэ намыг удирдаж байсан хүмүүстэй хамтран МАХН-ыг орчин үеийн жишиг, хандлагад нийцсэн улс төрийн нам болгон шинэчлэх концепцийг боловсруулсан. Ерөнхий агуулга, үзэл санааг хамтран ажиллаж байгаа жигүүр, хөдөлгөөнүүддээ өгсөн. Яг хэрэгжүүлэх технологи нь бидэнд байгаа.
-Намын их хурлаа хэзээ хуралдуулах гэж байгаа вэ?
-Бид асуудлаа намын даргад тавьсан. Одоо намын даргын мэдрэмж, улс төрийн эр зориг, шийдвэрийг л хүлээж байна. Мөн намын дүрмийн хүрээнд намын бага хурлаас их хурлын тов, төлөөлөгчдийн тоог тогтоох ёстой.
-Танай намын Дарга дэндүү мэдрэмжгүй, эр зориггүй юм чинь шийдвэр гаргаж чадахгүй л болов уу?
-Харин ч би эсрэгээр намын даргыг мэдрэмжтэй, эр зоригтой, өөрийн бодолтой хүн гэж боддог. Үүнийгээ бодлого үйл ажиллагаагаараа харуулж байгаа юм биш үү. Намын шинэчлэлийг далайд яваа хөлөг онгоц гэж үзвэл хөлгийн капитан нь Намын дарга өөрөө л байх ёстой. Манай намд хийгдэх ёстой хоёр дахь том шинэчлэлийн удирдагч байх түүхэн боломж М.Энхболдод оногдсон. Энэ боломж бас хариуцлагыг хэрхэн биелүүлснээс түүний улс төрийн ирээдүй хамаарна.
-Энэ асуулт эвгүй бас үнэн бол хариулахгүй бай-сан ч болно. Таныг намын даргатайгаа маш том тохиролцоонд орсон гэсэн үнэн үү. Сая таныг намын даргаа өмөөрсөн аястай үг хэлэхээр чинь асууя гэж бодлоо.
Бид нар намын шинэчлэлийн асуудал болон намын их хурлын талаар ярилцаж байгаа нь үнэн.
-Би асуултаа жаахан тодруулъя. Таны суган доороос энэ мэдээлэл ирсэн юм. Таныг нэлээд их хэмжээний мөнгө авсан. Мөн байр авсан гэсэн. Бас та хоёр чинь найзууд юм биш үү?
-Үгүй дээ. Намын шинэчлэл бол үзэл санаа. Үзэл санааг өмчлөх боломжгүй бас ханш байдаггүй. Аугаа оюун санаа учраас газрын амьтан хүнээс дэндүү харам юм билээ. Хэрэв боломжтой бол миний
суган дороос хутгаж яваа амьтан хүртэл хийгээд, яриад явж болдог идэж барахгүй баялаг. Харин наймдугаар сарын 1-ний дотор ийм юм яриад байгаа хүмүүс нотолж чадвал тэр байраа үнэгүй авч, мөнгөө банкны хамгийн өндөр хадгаламжийн хүүтэй аваарай. Би биеэ бас гэрээ оюун санааны түвшинд боломжийн хэмжээнд засаж л яваа эр хүн шүү дээ.
-Найзуудын тухайд?
-Үнэн. Алба амины ажлаа зааглан эрх ашгаа эрэмбэлж чадах хэмжээний эрчүүд. Мөн мэдээлэл, матаас хоёрыг ч ялгаж чадна даа.
-Намын даргатайгаа уулзаж байгаа юу?
-Ер нь би гурван удаа л уулзаж зөвхөн намын асуудал ярьсан. Сүүлийн дөрөв, таван сар уулзаагүй юм байна. Харин одоо би өөрийн санаачилгаараа байнга уулзаж асуудлаа шахна гэж бодож байгаа. Бид нарыг хардаж байгаа хүмүүст болон хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй.
-Тухайлбал ямар асуудлыг шахах бодолтой байгаа юм бэ?
-Намын их хурал хуралдуулах асуудлаа л шахна.
-Танд сайдын суудал амлаад байгаа юм биш үү?
-Үгүй дээ. Харин намын шинэчлэлээ хийхийн тулд ямар нэгэн сонгуульт ажилд итгэл хүлээлгэвэл мэдээж татгалзахгүй .
-Танай намын бага хурлын тов тодорхой болж байна. Энэ бага хурлаас ямар үр дүн хүлээж байна?
-Энэ бага хурлаас намын ээлжит бус их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоог тогтоож, намын их хуралд бэлтгэж, зохион байгуулах ажлын бүтцийг байгуулна гэжбодож байгаа. Хэрэв шийдэж чадахгүй бол энэ асуудал намын бага хурлын эрх мэдлээс гарч зөвхөн гишүүд, дэмжигчдийн мэдэлд очиж МАХН-ын онц их хурлыг 2008 оны эхний улиралд багтаан хуралдуулах болно. Мөн намын даргад ч дүрмээр ийм эрх мэдэл нээлттэй байгаа.
-Сонгуулийн босгон дээр боломжгүй шүү дээ?
-Наадах чинь зөвхөн манайд л байгаа буруу хандлага. Намын мөрийн хөтөлбөрийн үзэл санаа, хандлага болон сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд тухайн намыг авч явах багийг харж сонголтоо хийвэл сонгогчдод илүү бодитой шүү дээ. Одоо сонгогчид маань сонгуулийн дараа их хурлаа хийж ямар даргатай, нэртэй болох, байх эсэх нь ч тодорхой бус намуудад нэг их итгэж саналаа өгөхгүй биз дээ. Монголчуудын хувь заяа, Монгол төрийн өндөр босго, сонгогчдын монгол ухаан гэсэн наанадаж гурван өндөр даваа байна. Эдгээрийг давах сэтгэл болон биеэ бэлдсэн шинэ үеийнхэн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Саяны наадмын өнгө ч үүнийг харууллаа.
-Танай хөдөлгеөнөөс УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийг тодруулсан гэсэн үнэн үү?
-Манай хөдөлгөөнөөс үзэл санаагаа таниулан сурталчлах, гарын үсэг зуруулах явцад биечлэн уулзсан намын гишүүд, бидний зорилго, үзэл санааг дэмжсэн дэмжигчдийн санал, нийгмийн сэтгэл зүй, санал бодлыг танин мэдэх судалгааны олон төрлийн аргачлал, тандалтын үр дүн, боловсон хүчнийг таньж, тодруулж чаддаг хүний нөөцийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд үндэслэсэн тухайн тойргоос УИХ-ын гишүүнд нэр дэвших, дэмжигдэх боломжтой хүмүүсийн нэрсийгтодруулж, боловсруулалт хийсэн нь үнэн. Энэ бол намын л өмч учраас намын удирдлагууддаа танилцуулна.
-Одоогийн УИХ-ын гишүүдээс тэр жагсаалтад чинь хэдэн хувьтай байгаа вэ. Тэр нэрсийг гаргалаа гээд танай нам дэвшүүлэх үү гэдэг бас эргэлзээтэй биз дээ?
-Цөөхөн баигаа. Учраа ололцож, харилцан ойлголцож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Өчигдөр танай жигүүр, хөдөлгөөнүүдийн удирдлагуудыг намын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр хүлээн авч уулзсан. Та ямар шалтгаанаар уулзаагүй вэ?
-Тодорхой шалтгаанаар очоогүй.
-Танай хөдөлгөөнөөс огцруулах шаардлага тавьж байсантай холбоотой юу?
-Манай хөдөлгөөнийг хамгийн ихээр эсэргүүцэж, намын ажилтнуудыг бидний эсрэгзохион байгуулж байсан хүн шүү дээ.
-Гэхдээ л уучилж болно биз дээ.
-Болохгүй юмгүй. Гэвч эргэж буцсан, мэдэн будилсан хүмүүсээс хол байсан нь өлзийтэй.
-Таныг жигүүрийн удирдлагуудтай таарамж муутай байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Ямар ч зөрчил байтугай үл ойлголцол байхгүй. Намын шинэчлэл өөрөө үзэл санаа. Иймд санаачлагч болон өмчлөгч гэж байдаггүй.
-Надад мэдээлэл байгаад л асуусан юм. Тухайлбал, хамгийн сүүлчийн нэгдсэн шаардлага дээр гарын үсэг зурахад жигүүрийн зохицуулагч Ц.Оюунбаатар та хоёр хэн нь эхэнд нь гарын үсгээ зурах талаар маргалдаж бараг барьцалдаж авсан юм биш үү?
-Үгүй дээ. Харин заавал санаачлагч хайх гээд байвал надад ярих юм байгаа. Тодорхой хүмүүс бүр МАХН-ын XXIII их хурлын дараа 2001 оны гуравдугаар сард намын дүрмийн хүрээнд жигүүрийн асуудал ярьж байсан юм шүү. 2003 онд гэхэд нэлээд зохион байгуулалтад орсон байсныг тэр үеийн УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд хүртэл мэднэ. Хариуг нь хэрхэн яаж амссаныг ч зарим хүмүүс гадарлаж байгаа. Олон чадалтай хүмүүс их хуралд дэвшиж чадаагүйгээс гадна нам сонгуульд унасанд их харамсдаг. Би одоо ч жигүүрийн санаачлагч бөгөөд Удирдах зөвлөлийнх нь гишүүний сонгуультай. Иймд би өөрөө өөртэйгөө зөрчилдөхгүй шүү дээ.
-Нэг үе У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо гэж баахан яригдлаа. Түүнтэй ганыг гар барилцаж хамтрахаар болсон гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэр ч байтугай хэзээ ч эвлэрэхээргүй У.Хүрэлсүх, У.Барсболд хоёр гар барилцсан. Түүнд нь таныг хувь нэмэр оруулсан гэх юм. Үнэхээр ийм зүйл болсон юм уу?
-Намын том эрх ашгийн төлөө гар барьсан нь үнэн. Одоо бид нарын дундуур ямар ч өнгөтэй, нөлөөтэй муур гүйгээд амжилт олохгүйгээр эр хүмүүсийн ёсоор гар барилцсан.
-Сүүлийн асуулт. Та ирэх сонгуульд өрсөлдөх үү. Таны хэлсэн ямар ч гохиолдолд албан тушаалд очихгүй гэсэн байр суурь одоо хэвээрээ байгаа юу?
-Намын их хурлаа хийлгэж намаа орчин үеийн жишигт нийцсэн улс төрийн нам болгон шинэчилж чадвал намаасаа албан ёсоор нэр дэвшинэ гэж бодож байгаа.
Ярилцсан Ц.МӨНГӨНДАЛАЙ