Улсын мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын бэлтгэл ажил болон наадмын үеэр үйлчилгээнийхэнд чанд хяналт тавьж ажиллалаа. Энэ сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт мэргэжлийн хяналтын 104 улсын байцаагч, худалдаа, үйлчилгээний цэг, эрчим хүчний станц, цэвэр усны сан, бие засах газар зэрэг 500 гаруй цэгт хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна. Хүнсний худалдаа, үйлчилгээ үзүүлж байгаа зарим хүмүүс ажлын хувцас бүрэн хэрэглэхгүй, хоол хүнсээр үйлчилж байсан зарим аж ахуй нэгж нойтон сальфетка хэрэглүүлэх талаар муу анхаарсан, шаардлага хангаагүй гялгар уутанд хуушуураа савлах, хөргөгч, хөлдөөгч хүрэлцээгүйгээс махаа муутгах зэрэг зөрчил илэрч байсныг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авчээ.
Хяналтын явцад Төв цэнгэлдэх хүрээлэн дээр зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ /гар дээрээс чанасан өндөг, хорхог, хуушуур, чанасан толгой гэх мэт/ явуулж байсан хүмүүсийн үйл ажиллагааг зогсоон, талбайгаас явуулж, хаана хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гэртээ хийсэн гэх 239 ширхэг хуушуурыг худалдаалахыг хориглосон байна. Түүнчлэн амт үнэр орж, аюулгүй байдлын шаардлага хангаагүй махаар хуушуур хийж байсан "Зүүн бүрд", "Баярлалаа" зоогийн газрын 30 кг татсан мах, иргэн У.Гантөмөр нарын үнэр орсон 82 ширхэг шорлог, иргэн Ц.Одончимэгийн худалдаалж байсан 42 литр ундаа, хоёр кг зайдас зэрэг нийт 404,4 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 3500 ширхэг гялгар уутыг хураан авч хүнсний хэрэгцээнээс хасч, устгалын акт тогтоон устгаж, иргэн, аж ахуй нэгжид 60 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Хүй долоон хутагт муудаж үнэр орсон 85 кг машиндсан мах, 30 кг тэмээний мах, зургаан кг хиам зэрэг 430 мянган төгрөгийн бүтээгдэхүүн хураан авч устгасан байна. Наадмын эхний өдөр Баянгол дүүргийн II хороонд байрлах "Хаан бууз" компанийн хоолны газар муудсан махаар бууз хийж байна гэсэн мэдээллийн дагуу тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн халдвар судлалын хяналтын улсын байцаагч Н.Отгонтуяа, Хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Г.Энхтуяа нар шалгахад 35 кг муудсан махаар хоол хийж борлуулж байсныг хураан авч устгасан байна.