Цахилгаан, дулааны үнийг өнөөдрөөс нэмэх тухай холбогдох байгууллагууд шийдвэр гаргаад байгаа. Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн XXVI хурал өнгөрсөн сарын 30-нд болж, төвийн бүсийн хэрэглэгчдэд борлуулах, цахилгаан дулааны үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ хурлаар энгийн тоолууртай цахилгааны үнийг долоо, дулаанхыг 74 төгрөгөөр тус тус нэмэх шийдвэр гаргажээ. Харин хоёр тарифт тоолууртай цахилгааны үнийг 11-15 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон аж. Өөрөөр хэлбэл, орон сууц, гэр хороолол, албан байгууллагын эрчим хүчийг 30, дулааны үнийг 39 хувиар нэмэх саналтай байгаа гэнэ.
Харин гурил, талх зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Ингэснээр "Талх чихэр", "Атар өргөө", "Алтан тариа", "Улаанбаатар гурил" зэрэг компанийн цахилгаан, дулааны үнийг тодорхой хугацаанд нэмэхгүй юм байна. Мөн "Цахилгаан тээвэр" компанийн хэрэглэсэн эрчим хүчний үнийг ч нэмэхгүй гэсэн саналтай байгаа гэнэ.
Дугаар шилжих мөчид, Эрчим хүчний зохицулах газраас гаргасан саналыг мөрдөх, эсэх талаар Сангийн яаман дээр Үнийн комиссын хурал үргэлжилж байлаа.
Б.Цэцэгдэлгэр