Ватиканы номын сангийн архивд хачин дүрс тэмдэгтэй гар бичмэлийг 400 орчим жил хадгалжээ. Эрдэмтэд хүний биеийг анагаах нууц жорууд бичсэнийг л тогтоосон байв. 1600-аад оны үед хүний өвчнийг анагаах зарим аргад хүмүүс эргэлзэж, чөтгөр шүглэсэн гэх мэтээр буруутгадаг байсан тул энэ номыг архивд ихэд нууцалж, далд хадгалсан байжээ.
Боргийн шифр гэж нэрлэсэн ч тайлж уншиж чадалгүй өдийг хүрсэн байна. 34 өөр дүрс, хэд хэдэн ром үсэг, арабаар бичсэн номын шифрийг тайлах түлхүүр олдоогүй аж. Олон жил хадгалсан тул зарим хуудас нь бүдгэрч, уншихад улам хэцүү болжээ.
Иймд судлаачид хиймэл оюуны нэг төрөл болох машин сургалтын аргыг ашиглан үр дүнд хүрчээ.
Цусан суулгыг эмчлэхдээ сайн чанарын дарс уух эсвэл зуурсан гурилд кокосыг исгэх гэх мэт олон мянган жор бичсэнийг уншсан байна.
Шведийн Стокхольмын их сургуулийн тооцооллын хэл шинжлэлийн эрдэмтэн Беата Мэгеси "Бид эдгээр дүрс үсгүүд, хээг уншиж, хэн нэгний нууцад нэвтрэн, гээгдсэн түүхийг өнөө үед ойртууллаа. Бидний ажил яг л мөрдөн байцаалт шиг байсан" гэжээ.

Хиймэл оюуны дэмжлэгтэйгээр ажилласан ч шифрийн түлхүүрийг олох нь төвөгтэй ажил байсан гэв. Багийнхан тайлж чадаагүй бусад эхүүдийг ч уншихаар ажиллаж байна. Дэлхийн нийт архив, номын сангийн материалуудын 1 хувийг бүрэн эсвэл хэсэгчлэн уншиж чадаагүй гэж үздэг.
Хамгийн хуучны шифрийг эртний Грек, Ромын үед бүтээжээ. Эдгээр нь тагнуулын мэдээлэл, нийгмийн зарим бүлгийн шашны зан үйлүүд, анагаах ухаан, хайрын түүхийг ч агуулдаг. Эдгээрийг тайлж уншсанаар алдартай хүн эсвэл түүхийн нэгэн үеийн талаар цоо шинэ мэдээллийг бидэнд өгдөг байна.
Жишээ нь Англид олон жил хоригдсон Шотландын хатан хаан Мэригийн бичсэн шифртэй захиаг олжээ. Тэрээр хатан хааны титмээ эргүүлэн авахын тулд зохион байгуулсан ажиллагаа, Шотландын хаан буюу түүний хүү VI Жэймс, Английн хаан I Жэймстэй ямар харилцаатай байснаа бичсэн байна.
Зарим шифр их энгийн. Борг шифрт дүрс бүрийг нэг ром үсгээр орлуулдаг бол заримыг нь уншихад хэцүү, ямар хэлээр бичсэнийг ч тогтоох боломжгүй. Төөрөгдүүлэхийн тулд ямар ч утгагүй дүрс ашиглаж, нэг үсгийг өөр өөр хэлбэрээр бичих арга ашигладаг байна.
Эх сурвалж: BBC