АНУ, Иран улсууд гал зогсоох хэлэлцээ хийсэн ч хэрэгжихгүй байна. Америкийн тал Иран руу дрон нисгэж, радарын талбайнуудыг нь онилжээ. Хариуд нь Иран Булангийн орнууд дахь Америкийн баазууд руу пуужин харвасан байна.
АНУ Ормузын хоолой руу хөөргөсөн Ираны дөрвөн дроныг бүсийн тэнгисийн замын хөдөлгөөнд аюул учруулсан тул устгасан гэжээ. Мөн АНУ-ын Төв командлал (CENTCOM) Ираны өмнөд дэх эргийг хянах радарын талбайнуудыг ирээдүйд үүсэж болзошгүй халдлагаас хамгаалах зорилгоор онилсон гэж мэдэгдсэн юм.
Ираны Ириб мэдээллийн агентлаг "Иран хариуд нь Кувейт дэх Америкийн хоёр бааз, Бахрейн дэх Америкийн тэнгисийн цэргийн байгууламжийг долоон удаа пуужингаар харвасан байна". Гэвч эдгээрийн зургааг сөнөөж, нэг пуужин байндаа хүрээгүй аж.
Хоёр улс өнгөрсөн дөрөвдүгээр сард гал зогсоохоо мэдэгдсэн ч энэ хэлэлцээ бүрэн хэрэгжихгүй байна.
Энэ сарын 3-нд Ираны дроны улмаас Кувейтийн олон улсын нисэх буудалд нэг хүн алуулж, 60-аад зорчигч шархадсан. Ираны арми үүний хаируцлагыг үүрэхгүй, Америкийн пуужин эсэргүүцэгчийн алдаанаас үүдсэн осол гэжээ. Харин АНУ-ын Төв командлал "Иран онгоцны буудал руу ямар ч шалтаангүйгээр, санаатайгаар, төлөвлөж дайрсан" гэсэн байна.
Талуудын хэлэлцээ завсарлаж, АНУ гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргасны дараа дээрх үйл явдлууд өрнөжээ. Ираны Гадаад хэргийн яам "АНУ бодлоо байнга өөрчилж, хоорондоо зөрчилсөн хүсэлтүүд тавьдаг" гэсэн юм.
Ормузын хоолойд мөргөлдөөн үргэлжилж буй энэ өдрүүдэд дэлхий нийтээрээ хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж байна. Энэ удаад ДАШТ гурван улсад буюу Мексик, АНУ, Канадад болно. АНУ-ын Лос-Анжелос хотод болох тэмцээнд Ираны баг оролцох юм. АНУ тамирчдад виз олгожээ. Дайтаж буй хоёр улсын нэг нь нөгөө улсынхаа тамирчдыг эх орондоо хүлээн авах анхны тохиолдол болно.