Өмнөд Кавказын Армени улс гурван сая хүн амтай. Ерөнхий сайд Никол Пашинян дахин сонгогдохын Европын холбоонд элсэх амлалтыг сонгуулийн өмнө өгчээ. Энэ нь тус улс ОХУ-аас холдоно гэсэн үг.
Гэвч энэ амлалт эдийн засгийн хувьд багагүй өртөгтэй. Учир нь Арменийн худалдааны хамгийн том түнш нь ОХУ боловч тус улс сүүлийн жилүүдэд барууны орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлсээр байна.
Ерөнхий сайд Никол Пашинян 2018 онд Засгийн эрхэнд гарснаас хойш Москвагаас холдох бодлого баримталсан. Мөн Европын холбоонд элсэх хууль баталжээ. АНУ-ын зуучлалын үр дүнд Армени Азербайжантай эхлүүлсэн энхийн хэлэлцээг хурдасгаж чадсан байна.

Гурав дахь удаа Ерөнхий сайдад өрсөлдөж буй Никол Пашинян гэж хэн бэ?
Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэмжлэгийг хүртсэн. Энэ оны эхээр нийслэл Ереванд Европын удирдлагууд болон Украины Ерөнхийлөгч Зеленьскийн оролцсон, дээд түвшний уулзалтыг зохион байгуулжээ.
2021 онд түүнийг хүн амын 54 хувь дэмжиж байсан бол энэ тоо 30 хувь болжээ. Учир нь 2023 онд уулын Карабах бүсийн мөргөлдөөнөөр энэ бүсэд Азербайжан хяналтаа тогтоосон.Энэ нутагт 100 мянга орчим армен хүн амьдардаг. Мөн уулын Карабахын өмнөх удирдагчид одоо ч Азербайжанд хоригдсоор байхад тэднийг суллах арга хэмжээ аваагүйд олон хүн шүүмжлэлтэй ханддаг.
Никол Пашиняны гол өрсөлдөгч нь оросын талыг баримтлагч, тэрбумтан Самвэл Карапэтян. Тэрээр Армен улс ОХУ-тай цэрэг, эдийн засгийн хүчтэй харилцааг дахин тогтоовол аюулгүй байдлаа хангаж чадна гэж үздэг. Түүнийг төрийн эргэлт хийхэд буруутган хорьжээ. Иймд үеэл нь сонгуулийн сурталчилгааг нь хариуцан ажиллаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард Армен баруунтай илүү ойртвол эдийн засгийн давуу талуудаа алдахыг анхааруулжээ. Украин Европын холбоонд нэгдэхийг санаархсанаар тус улстай зөрчил үүссэнийг ч онцолсон байна.
Сонгуулийн өмнө буюу өнгөрсөн сард ОХУ Арменээс элчин сайдаа эргүүлэн татаж, тус улсаас цэцэг, рашаан, коньяк, ногоо, жимсний худалдааг хориглосон. Энэ нь өнөөдрийн намуудын өрсөлдөөнд нөлөөлөх гэсэн бодлого юм.
2025 онд Арменийн нийт гадаад худалдааны 36 хувийг Оростой хийсэн худалдаа эзэлжээ. Гэхдээ Армен цэргийн зэвсэг хэрэгслээ Оросоос биш Энэтхэг, БНХАУ, Францаас хангах болсон байна.
Эх сурвалж: BBC