УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, төслийг хэлэлцэж дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулав.
Төсөлд эхний ээлжинд Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэл хангахаар тусгасан байна.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2024 онд баталж, "Хот байгуулах тухай" УИХ-ын тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хот байгуулахаар шийдсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж, зарим институцтэй зэрэгцээ бүтэц үүсэхээр байгааг Засгийн газрын Ажлын хэсгээс тогтоожээ.
Эдгээрийн үр дүн, туршлагад тулгуурлаж бусад хотуудын асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Орон нутаг бие даан хөгжих, төсөв, дэд бүтцээ хөгжүүлэх, аливаа асуудлыг тухайн орчинд нь цаг алдалгүй шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон талын ач холбогдолтой гэж тооцоолжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Ц.Туваан, Н.Наранбаатар, тодруулж, үг хэллээ. Дэмжсэн байр суурийг П.Сайнзориг гишүүн илэрхийлэхдээ, цагийг тулгаж оруулж ирсэн хэмээн хууль санаачлагчдыг шүүмжилсэн. Мөн хуралдаан даргалагч С.Бямбацогт олон аймаг, сумд хотын статустай болно гэсэн хүлээлттэй байгааг харгалзах, гишүүдийн байр суурь, саналыг төсөлд тусгаж чамбайруулахыг Ажлын хэсэгт даалгалаа.
УИХ-ын гишүүдийн 57 хувь нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ.