Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хаяглан захидал бичжээ. Тэрбээр уг захидлаараа дамжуулан нүүр тулан уулзах санал тавьжээ.
Кремлиэс уг захидлыг хүлээн авсан гэдгээ мэдэгдээд удахгүй Путинд танилцуулна гэсэн байна.
Үүний өмнө Путин сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Украинтай тохиролцоонд хүрэхэд бэлэн" гэдгээ илэрхийлсэн.
1800 гаруй үгтэй захидалдаа Зеленський "Танай улсын эхлүүлсэн дайн манай улсад ямар хохирол учруулсныг бодохоор орос цэргүүдийн төлөө санаа зовохыг хүсэхгүй байна.
Харин бид украинчуудынхаа төлөө санаа зовж байна. Бид хүмүүсээ алдаж байна. Энэ бүгд бидэнд маш том гарз болж байна" хэмээн дурджээ.
Мөн орос иргэд Украины дрон, пуужингийн халдлага, түлшний хомсдол, барааны үнэ өсөх зэргээс залхаж байгаа гэдгийг тэмдэглэв.
Тэрбээр нүүр тулсан уулзалтыг Швейцар эсвэл Турк улсад зохион байгуулах боломжтойг онцолсон байна.
Зеленськийн хувьд Путинтэй биечлэн уулзах санал тавьж буй анхны тохиолдол энэ биш юм. Тэрбээр өмнө нь ч уулзах тухай санал гаргаж байсан.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудалтай холбоотойгоор "ОХУ, Украины удирдагчид уулзвал сайн хэрэг" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС