Дэлхийн Эдийн Засгийн Форумын (World Economic Forum) дэргэдэх Глобал Шейперс Нийгэмлэгийн Улаанбаатар хот дахь салбар болох Global Shapers Ulaanbaatar Hub нь өнөөдрөөс буюу 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Глобал Шейперс Нийгэмлэгийн Хойд Азийн Бүсийн Чуулга Уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтын хүрээнд Ням гарагт буюу 7-ны өдөр 11:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд хэрэгжиж буй "Улаанбаатар Төгөл" төслийн хоёр шинэ халаасны цэцэрлэгт хүрээлэнгийн (Pocket Park) нээлт болно.
"Хотлын билгээр, хамтын төгөл" уриатай энэхүү төсөл нь гэр хорооллын нийтийн эзэмшлийн орон зайг хүн төвтэй дизайны зарчмаар шинэчлэн тохижуулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой.

Төсөл нь анх 2022 онд эхэлсэн бөгөөд 2023 оноос хойш Улаанбаатар хотын гэр хорооллын бүсүүдэд ногоон байгууламж, олон нийтийн уулзах орчин бий болгох чиглэлээр ажиллаж байна.
Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг хэдий ч нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хүртээмж харьцангуй бага байдаг. Тиймээс төслийн хүрээнд худгийн орчмын талбайг хүн төвтэй байдлаар төлөвлөж, суудал, ногоон байгууламж, усалгааны систем болон олон нийтийн аюулгүй орчинг бүрдүүлдэг.
Түүнчлэн төслийн баг энэ үеэр гэр хорооллын бусад байршилд төслийг хэрэгжүүлэхэд зориулсан гарын авлага, зөвлөмжүүдийг олон нийтэд танилцуулах юм.
Сонирхуулахад, "Улаанбаатар Төгөл" төсөл нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейперс Нийгэмлэгийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдээс өндөр үнэлгээ авч, олон улсын түвшний томоохон төслийн санхүүжилтийн шалгаруулалтад нэр дэвшээд байна.