“Улаанбаатар метро” төслийн менежер Т.Мөнхдалайг цагдан хорьжээ.
Цагдан хорьсон тухай шүүхийн мэдээнд “Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг тус тус үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан Т.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан“...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдах, хуурамчаар үйлдэх.. гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Т.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Яллагдагч Т.М-г 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 17 минутаас баривчилсан хугацааг түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцно” гэсэн байна.
Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх