Ажлын хэсгийн гишүүн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:
-Хар тамхи тахал болсон. Үндэстэн дамнасан, маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг. Анх хууль батлах үед хоёр гэмт хэрэг жилд үйлдэгдэж байсан бол энэ тоо өнөөдөр жилд 233 болж өссөн. Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хараа хяналт, боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх олон цогц ажил шаардлагатай байгаа. Бид үүн дээр алдсан, өөрөөр хэлбэл энэ аюулыг таниулах урьдчилан сэргийлэх ажлыг дутуу хийсэн учраас санаа зовох түвшинд хүрсэн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс ч Засгийн газар, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад удаа дараа чиглэл өгсөн учраас эрхзүйн орчноо шинэчлэхээр болсон. Бидний боловсруулсан хууль 11 бүлэг, 76 зүйлтэй.