УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2026.06.04/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Томоохон төсөл, тендерт дотоодын ААН ороход маш хүндрэлтэй болсон. Гадаадын компаниуд тендерт шалгарч, валют гадагшаа урсаж байна. Монголын ААН-үүд бүтээн байгуулалт хийж, Монголдоо төсвөө шингээх боломж улам багасаж байна.
2-рт, Төрийн өмчит хэзээ хүртэл төсвөөс гадуур, дур мэдэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх вэ. Монгол Улс нэгдсэн төсөвтэй байхад төрийн өмчит компаниудын төсөв гэж эрх баригч намыг санхүүжүүлдэг, ажиллуулдаг, хүний нөөцийг бэлддэг боллоо. Энэ байдлыг хэзээ зогсоох вэ?
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг барилга байгууламж, ТЭЗҮ зураг төсөв, өргөтгөл, тоног төхөөрөмж гэсэн дөрвөн ангиллаар санхүүжүүлдэг.
Төсөл хөтөлбөрт удааширч байгаатай холбоотой Улсын төсвийн хөрөнгө оруулалт хийхдээ шингээх чадварыг тооцоолох нь чухал. Одоо улсын хэмжээнд барилгын тусгай зөвшөөрөлтэй 4100 компани, авто замынх 780, эрчим хүчний 650 гаруй компани бий. Эдгээрийн 20-30 хувь нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийдэг гэсэн судалгаа байна.
Нөгөө талдаа барилгын улирал, барилгын материалын үйлдвэрлэл, ажиллах хүчинд үндэслэн шингээх чадварын судалгаанд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалыг төЦ.лөвлөхгүй бол их хэмжээний хөрөнгө оруулалт батлаад ч хэрэгжихгүй байх магадлал бий. Тухайн оныхоо төсвийн жил дуусаагүй байхад ирэх оны төсвийг баталдаг энэ буюу энэ онд хэрэгжиж дуусна гэсэн ажлууд тухайн онд батлагдсан санүүжилтээ авч чадахгүй бол автоматаар 2 жил ухардаг. Энэ нь хугацаанд барилгын материалын үнэ өсөх магадлал байдаг. Тиймээс тухайн жилийн төсвийн цагалбар, барилгын улирал, шингээх чадварт нийцүүлэн хөрөнгө оруулалтыг төлөвлөх нь чухал байна.
Тендерийн хуульд бага үнийн саналаар шалгаруулдаг нь чанарт нөлөөлөх, төсөл анх төлөвлөсөн үр дүнд хүрэхгүй байх эрсдэлтэй. Олон улсад ач холбогдолд суурилсан үнэлгээний аргачлалыг ашигладаг. Тухайбал, Азийн хөгжлийн банкны төслүүд эхлээд чанараар нь үнэлж, хоёрдугаарт үнийг нь авч үздэг. Бид энэ зохицуулалтыг оруулахаар судалж байна.
Ц.Баатархүү, Холбогдох хууль, стандартад нийцээгүй барилга байгууламж барьсан компаниудын жагсаалтыг гаргая. Улсын комисс муу ажиллаж байгаагаас өнөөдөр Улаанбаатар хот хүн ая тухтай амьдрах, амарч салхилах орчингүй, цэцэрлэг, сургуульгүй цементэн ширэнгэ боссон. Авлига, албан тушаалын асуудал энд байна гэж би харж байна.