УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.03/ хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгө, обьектуудын эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх үндэслэлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.
Энэ хэлэлцээрийн хүрээнд ЗСХУ-ын үеийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх газар, үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэрд шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэх юм байна.
ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр, Энэ бол олон улсын гэрээ конвенцийн хүрээнд шийдэгдэх асуудал байх аа. Монгол Улс Засгийн газрын эзэмшлийн хэчнээн өмч хөрөнгө гадаадын улс орнуудад байгааг Гадаад харилцааны яамнаас асуумаар байна. Энэ улс орнууд хоорондын харилцан ашигтэй, харилцан тэнцвэртэй хамтран ажиллаж зарчмын хүрээнд шийдэгдэж буй асуудал юм. Тэгэхгүй бол Монгол Улс газраа өөр улсад үнэ төлбөргүй өгч буй мэт сөрөг ойлголт гаргахгүйн тулд тодуулж байгаа юм.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Одоо бүртгэгдэж буй үл хөдлөх хөрөнгүүд бол дипломат статусгүй. Бусад улсад харилцан адил тэгш байх зарчмын хүрээнд олон улсын гэрээ хэлэлцээрээр эзэмшиж буй газар, обьектоос энэ хэлэлцээрийн хүрээнд шийдэгдэх асуудал жаахан ялгаатай. Элчин сайдын яам, Элчин сайдын өргөө, дипломат статусаар эзэмшиж буй барилга байгууламжууд бол хоёр улсын хэлэлцээрийн дагуу зохицуулагддаг.
Бусад нь хувь хүн, иргэний гадаад улсад эзэмшиж буй өмч нь тухайн улсын дотоод хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагддаг.

Төрийн өмчийн бодлого зохиуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Нарангэрэл, ОХУ-д байгаа Монгол Улсын төрийн өмч 2022 оны тооллогоор:
- Кызыль, Тува улсын ЕКГ 865 ам.метр газартай,
- Эрхүү хотод байгаа Монгол Улсын ЕКГ 1754 ам.метр талбайтай газар эзэмшдэг,
- Улаан-Үд хот дахь Монгол Улсын ЕКГ 3850 ам.метр талбайтай газар эзэмшдэг,

- Москва хотод Монгол Улсын Засгийн газар гурван байршилд газартай. Элчин сайдын яамны I, II байр, зуслангийн газар гэсэн гурван байршилд газар авсан. Өөрийн улсын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй, биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн.
Гадаадын улс орнуудад Монгол Улсын төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дор төрийн өмчийн 62371 ам.метр талбай бүхий 26 газар Монгол Улсын Элчин сайдын яамдын нэр дээр байдаг.
Ж.Энхбаяр, Энэ хууль хуучнаар ЗХУ-ын үед эзэмшиж байсан хөрөнгө.
Төрийн өмчийн бодлого зохиуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Нарангэрэл, ОХУ-ын цэргийн бааз Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор 1993 онд Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсан. Тэр хэлэлцээрт цэргийн ангийн байршлууд дахь хөрөнгүүд Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй шижүүлсэн.
Мөн Худалдан борлуулах үл хөлдлөх хөрөнгүүд гэсэн жагсаалтыг ОХУ-аас гаргасан байдаг.
ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Бат-Өлзий, Энэ хэлэлцээрийн хавсралтад нийт 93 обьектын жагсаалт бий. Үүний 50 хувь нь амины орон сууц. Энэ амины орон сууцыг Оросын тал өөрийн нэр дээр хууль ёсны залгамжлагч гэж шилжүүлсний дараа зах зээлийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой гэсэн үг. Бидэнд байгаа мэдээллээр эдгээр хөрөнгийг жил бүр тооллогод оруулахын орон өөрийн нэр дээр шилжүүлсний дараа Монгол Улсын иргэд болон гуравдагч этгээдэд борлулах боломж бүрдэх юм.
Одоо тэдгээр орон сууцанд Монгол Улсын иргэд ОХУ-д түрээс төлж амьдардаг.
Байнгын хорооны гишүүд уг асуудлаар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг дэмжив.