gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гаднын хөрөнгө оруулагчид шаардлага хангаагүй тул Бортээгийн ордыг "ЭТТ" ХК ашиглана

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
Өчигдөр
Twitter logo

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг Олон улсад нээлттэй зарласан. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч дууссан.

Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 500 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь Монголын талд ашигтай буюу 51 хувиас багагүй үр өгөөж хүртэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэсэн үг юм. 

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан 3 хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урина гэж мэдээлж байсан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Дээд оноо 1000. Үүнээс 700-аас дээш оноо авсан ААН-тэй хэлэлцээр хийх зохицуулалтай. Энэ босгыг хангаж гадаад, дотоодын 7 ААН санал өглөө. Урьдчилгаа төлбөрийн босго болох 500 саяас 1 тэрбум ам.долларын саналыг ААН өгсөн. China energy, Baowu Resources, Chine Risun Group гэсэн гурван аж ахуйн нэгж дараагийн шатанд шалгарсан юм.

Эдгээр компанитай онлайн уулзалт, нэмэлт тодруулга хийж, хөрөнгө оруулалтын саналаа нарийвчиллаа. Гэхдээ эдгээр компани Засгийн газрын шаардлагыг хангаагүй тул цаашид “Эрдэнэс тавантолгой” ХК өөрсдөө менежментийн зохион байгуулалтаа хийгээд, үндэсний туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хурлаар үүрэг болголоо.

Өөрөөр хэлбэл, гаднын хөрөнгө оруулагч компаниуд манай Засгийн газрын шаардлагыг хангасангүй. Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой ХК олборлолт, хөрс хуулалт, хайгуул, өрөмдлөг, тэсэлгээ гээд нүүрсний салбарт ажиллах үндэсний чадавхыг бүрдүүлж чадсан гэж дүгнэсэн. Иймд  “Бортээг”-ийн ордыг цаашид үндэсний “Эрдэнэс тавантолгой” ХК ашиглаж явахаар боллоо” гэв.

Ташрамд дурдахад, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг коксжих нүүрсний Тавантолгойн бүлэг орд 6 хэсгээс бүрдэнэ, Тавантолгой, Цанхи (зүүн, баруун), Ухаа худаг, Бортээг, Сэрээт, Баянгол. Мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд Олон-Овоот гэж алтны орд байгаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан