Засгийн газрын хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Хөрөнгө оруулалтын тухай хууль 13 жил үйлчилж байна. Одоо мөрдөж байгаа хуулийнхаа суурийг хадгалаад цааш сайжруулахаар хуулийн төсөл өргөн барихаар боллоо. Гол өөрчлөлтүүд гэвэл маргаан шийдэх асуудал байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч хэрэгждэггүй байдал их учир дутагдалтай, үүнийг нэн тэргүүнд засах асуудлыг орууллаа.
Мөн татварын ойлгомжгүй, ялгамжтай ойлголт байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтаа буцаан авахад өөрийн ногдол ашгаасаа 20 хувийг заавал төлдөг. Монгол Улсын ААН 5 хувийг төлдөг гэх мэт ялгаатай байдлыг хуульд нэмж тусгаж байгаа.
Хяналт, шалгалттай маш их гомдол гарсан. Зарим байгууллагад жилд 20 шалгалт очсон байх жишээтэй. Ямар нөхцөлд шалгалт очих зэрэг өөрчлөлтийг тусгалаа. Нийт дагалдах 115 хуульд өөрчлөлт оруулж Монгол Улсад бизнесийн орчныг бүрдүүлэхээр асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ хуулиудыг маргааш УИХ-д өргөн барихаар боллоо" гэв.