ЦЕГ-ын Мөрдөн шалгах албанаас цахим сүлжээ ашиглан шууд дамжуулалт байдлаар хонжворт сугалаа зохион байгуулдаг аж ахуйн нэгжүүдэд эрчимжүүлсэн шалгалт явуулжээ.
Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн обуд, гупер зэргийг сольж иргэдийг олон удаа хонжворт сугалаанд оролцуулдаг. Улмаар урьд өмнө цахимд байршуулсан лайв мэдээллээ устгах замаар иргэдийг залилдаг этгээдүүдийг олж тогтоосон байна.
Түүнчлэн хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт хуурамч зураг, бичлэгийг цахим хуудаст байршуулж иргэдийг төөрөгдөлд оруулах, шилэн хүрдэнд урьдчилан төлөвлөсөн азтаны нэртэй цаасыг бусдаас онцлог байдлаар хуйлж хийн шалгаруулах, хамаарал бүхий этгээдийн орон сууц, тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс давж борлуулах зорилгоор хонжворт оруулах зэрэг хууль бус үйлдлийг илрүүлжээ.
Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ЦЕГ