УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/ хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагаа, орлого зарлагын гүйцэтгэл, ЭМДС-гаас санхүүжүүлсэн тусламж үйлчилгээний үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.
ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн даатгалд 2025 онд 3 сая 283 мянган даатгуулагч хамрагдаж, нийт хамрагдалт 94 хувьд хүрсэн. Үүнээс:
- ААН, байгууллагад ажиллагч- 793 мянга
- Малчин- 37 мянга
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн- 95.5 мянга
- Их, дээд сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч- 54.5 мянга
- ЭМД-ыг төрөөс хариуцдаг иргэн – 2.3 сая
- Гадаадын иргэн- 900 даатгуулагч хамрагдлаа.
Эрүүл мэндийн даатгалд 2025 онд хамрагдагчдын тоо өмнөх оноос ААН-д ажилладаг даатгуулагч 22.6 мянгаар нэмэгдсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу өөрөө төлдөг даатгуулагч 22.7 мянгаар, малчны хамрагдалт 13.8 мянгаар тус тус буурч, төр хариуцдаг даатгуулагчийн тоо 0.5 хувиар нэмэгдсэн байна.
2025 оны Төсвийн тухай хуульд ЭМДС-гийн орлогыг 2.4 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бол 2.3 их наяд төвлөрч, орлогын гүйцэтгэл 93.3 хувьтай байв.

ЭМДС-гийн орлого бүрдүүлэгч эх үүсвэрүүдийг дурдвал:
- 42.5 хувийг ажил олгогч даатгуулагч
- 40.1 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт
- 15.3 хувийг төрөөс санхүүжилтийг хариуцдаг иргэдийн улсын төсвөөс оруулах зардал
- 1.9 хувийг бусад эх үүсвэрээс төвлөрүүлж байна.
Сангийн зардлыг 2025 онд 2.2 их наяд төгрөгөөр баталсан бөгөөд үүнээс 91.8 хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд, эмийн үнийн хөнгөлөлтөд 171.1 тэрбум буюу 7.6 хувийг, бусад үйл ажиллагаанд 13.2 тэрбум 0.6 хувийг тус тус зарцуулсан байна. Мөн 2024 оны 316.3 тэрбум төгрөгийн өглөгийг 2025 оны төсвөөс бүрэн олгосон. Цаашид хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.