Прокурорын байгууллагаас “И...” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлтэд дурдсанаар, М.Э нь химийн хорт, аюултай бодисыг импортлох болон хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулжээ. Тэрбээр Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад багтсан 46 нэр төрлийн бодисыг “М...” ХХК-ийн нэрийг ашиглан агаарын замын боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзсэн байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: УЕПГ