gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Амгаланбаатар: Дэлхийн монгол наадмыг 3 жил тутам зохиож, дэлхийн аварга цол олгоё

Б.Азбаяр
Улс төр
2026-06-02
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 47 минут
2026.06.02

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар, 

  • Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
  • Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 76 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ болон бусад асуудлыг хэлэлцэх товтой байна. 

ШУУД ҮЗЭХ: 

  11 цаг 38 минут
2026.06.02

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар танилцуулав. 

Тэрээр хэлэхдээ, "Уламжлалаараа бол Үндэсний их баяр наадам бол бүх нийт ард иргэдийнх байсан. Сүүлийн арав гаруй жилийн байдлаас харахад, сум, аймаг, улсын баяр наадамд малчдын морь айрагдаж, ямар нэгэн амжилт гаргасан тохиолдол маш хомс болж байна. Голчлон цөөн хэдэн хүрээллийн буюу боломжтой хүмүүсийн л баяр цэнгэл наадам болж хувирсан. 

Тиймээс энэ баяр наадмыг буцааж ард түмэнд авч ирэх зайлшгүй шаардлагатай. 

Мөн улсын баяр наадмаар насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадмыг зохион байгуулна гэж тусгасан. Энэ нь өнөөдрийн уламжлалт баяр наадамд өөрчлөлт орохгүй гэсэн үг. Баяр наадмын дараа буюу долоодугаар сарын 15 эсвэл 16-ны өдөр эрийн гурван наадам хийнэ гэдэг нь хуучин уламжлалт наадам юм. Монгол Улс манжид эзлэгдэхээс өмнөх түүхийн эх сурвалжуудад, эр хүн өөрөө морио унаж, бөх барилдаж, сур харвадаг байсныг дурдсан байдаг. Үүнийг сэргээснээр хөдөөгийн малчин залуусын хувьд энэ төрлөөр хичээллэх боломжтой болж байгаа юм. Энэ гурван төрлийн спортоор хичээллэснээр өв тэгш бие цогцолно гэж харж байгаа. Энэ бол үнэхээрийн чухал зүйл байна аа. 

Дэлхийн монгол наадмыг гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоё. Зөвхөн монголчуудын наадам гэж ярьдаг. Гэтэл нэг өдөр монгол үндэстэн амьдардаг дэлхийн бусад улс орнуудад ийм наадам хийгээд, дэлхийн аварга өгөөд унавал яах вэ. Тиймээс Чингис хааны талбай, Чингис нисэх буудал нэрлэсэнтэй адилхан монгол наадмаа өөрсдөө өвлөж авахын тулд дэлхийн хэмжээний наадам хийж эхлэхээс өөр замгүй юм. 

Гадаадад амьдарч буй монголчуудын жил бүр зохион байгуулдаг үндэсний баяр наадамд 64 бөх барилдвал сумын наадамтай дүйцүүлэн үзэж, үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгохоор тусгажээ. Харин 128 бөх барилдсан тохиолдолд аймгийн наадамтай адилтган үзэж, тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгохоор заасан байна.

Энэ асуудлаар олон талын санал, шүүмжлэл гарч байгаа тул ажлын хэсэг байгуулан дахин хэлэлцэх боломжтой. 

Мөн улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл бүсийн хурдан морины уралдаанд амжилт гаргасан уяачдын улсын цолны шалгуурт өөрчлөлт оруулахаар болсон байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.2-т өөрчлөлт оруулж, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор долоодугаар сарын 10-наас 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амардаг болох санал тусгасан. Монголчуудын хувьд Цагаан сар, Үндэсний их баяр наадам нь тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн хамгийн том хоёр баяр учраас энэ хугацааг уртасгах нь зөв гэж үзэж байна. 

Мөн бөх, сур, харваачдын допингийн шинжилгээний хариу гарахаас өмнө цол олгодог байдлыг өөрчилж, эхлээд батламж олгон, шинжилгээний хариу гарсны дараа гурван хоногийн дотор улсын цол олгохоор тусгасан. Ингэснээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа допингийн зөрчил илэрч, зарлигийг хүчингүй болгох зэрэг маргаантай асуудлыг арилгах боломжтой. 

Түүнчлэн 2021 оны наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд нөхөн цол олгох асуудлыг тусгаад байна. Монгол Улс сүүлийн зуун жилийн хугацаанд дайн, хэлмэгдүүлэлтийн жилүүдэд ч баяр наадмаа тасалж байгаагүй ч 2021 онд цар тахлын улмаас тасалдсан. Энэ асуудлаар бөхийн холбоо, бөхчүүдийн төлөөлөлтэй зөвшилцөж, тухайн барилдааны амжилтыг цол олгох үндэслэл болгох нь зөв гэсэн саналд хүрсэн. 

Мөн улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвлийн улиралд зохион байгуулж, амжилт үзүүлсэн уяачдад “Улсын алдарт уяач” цол олгохоор тусгалаа. Уралдаан зохион байгуулах болон цол олгох журмыг Засгийн газар батлахаар заажээ. Тэмээний уралдаан нь тэмээтэй бүс нутгийн иргэд, залуусыг хамарсан чухал уламжлалт арга хэмжээ юм. 

Түүнчлэн аймгийн дээд гурван насны морьдын гурван айраг, түрүүг улсын болон бүсийн наадмын нэг айраг, түрүүтэй дүйцүүлэн тооцох, сумын гурван айраг, түрүүг аймгийн нэг айраг, түрүүтэй дүйцүүлэн үнэлэх зохицуулалт оруулжээ. Ингэснээр орон нутгийн уяачдад аймгийн болон улсын цол хүртэх боломжийг нэмэгдүүлж байгаа аж.

Уяачдын улсын цолны болзолд ч өөрчлөлт оруулахаар тусгасан. Тухайлбал, 

  • Морь нь улсын болон шигшмэл бүсийн уралдаанд дөрвөн удаа түрүүлсэн эсвэл найман удаа айрагдсан бол Улсын алдарт уяач,
  • Зургаан удаа түрүүлсэн эсвэл 12 удаа айрагдсан, үүнээс улсын наадамд нэг түрүү эсвэл хоёр айрагтай бол Улсын манлай уяач,
  • Арван удаа түрүүлсэн эсвэл 20 удаа айрагдсан, үүнээс улсын наадамд хоёр түрүү эсвэл дөрвөн айрагтай бол Улсын тод манлай уяач,
  • Улсын баяр наадмын бүх насанд түрүүлсэн бол Улсын дархан тод манлай уяач цол олгохоор тусгажээ.

Бөхчүүд дөрвөн удаа түрүүлбэл дархан аварга болдогтой адил уяачдад “Дархан тод манлай уяач” гэсэн дээд цолны шатлал бий болгох шаардлагатай гэж үзсэн" гэв. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Нэг хүн гурван наадам хийдэг, эсвэл гурван хүн нэг наадам гэсэн юм байхгүй. Үндэсний бахархал эв нэгдлийн бэлэг тэмдэг баяр цэнгэл наадмыг "хүний амны зугаа" болгох шалтгааныг гаргаж болохгүй. Баяр наадам дөхөхөөр хэв дүр, хэлбэр загварын маргаан руу үндэстнээ чирч оруулдгаа бид болимоор байна. 

  12 цаг 48 минут
2026.06.02

1. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураав. 

Санал хураалтад 18 гишүүн оролцож,  27.8 хувиар уг санал дэмжигдсэнгүй. 

2. Хамт өргөн мэдүүлсэн Бүх нийтээр амрах хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураав. Санал хураалтад 18 гишүүн оролцож,  11.1 хувийн саналаар дэмжигдсэнгүй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан