Францын Парис хотноо хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 780 гаруй хүн баривчлагдсан байна. Энэ нь Paris Saint-Germain баг Аваргуудын лигийн финалд ялалт байгуулсны дараах баяр тэмдэглэлттэй холбоотой юм.
Эмх замбараагүй байдлыг хяналтдаа авахын тулд нийслэл Парис хотод олон мянган цагдаагийн алба хаагчийг дайчилжээ. Үймээний улмаас автобус, галт тэрэг болон төмөр замын зарим үйлчилгээ тасалдсан байна.
Үймээний үеэр зургаан тээврийн хэрэгсэл, хоёр бизнесийн байгууллага, нэг автобусны буудал эвдэрч сүйджээ.
Хөгжөөн дэмжигчид салют, дохионы пуужин асаасан бөгөөд мөргөлдөөний үеэр хэд хэдэн цагдаа гэмтжээ. Цагдаа нар хотын төвд цугларсан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Өнгөрсөн жил мөн Paris Saint-Germain энэ цомыг хүртэхэд ижил төстэй хүчирхийлэл гарч, баяр тэмдэглэлт ажиллагаа хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдал болж хувирч байсан. Харин энэ удаа эрх баригчид илүү сайн бэлтгэж, “маш бат бөх, найдвартай хамгаалалтын тогтолцоо” хэрэгжүүлсэн гэж Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньез мэдэгджээ.
Францын алдарт Champs-Élysées өргөн чөлөө ялалтын дараахан хөгжөөн дэмжигчдээр дүүрсэн байна.
Хотын бичлэгүүдээс харахад хүмүүс дохионы пуужин асааж, цахилгаан дугуй шатааж, нэгээс олон дэлгүүрийн шилэн цонхыг хагалсан байжээ.
Цагдаагийн мэдээлснээр үймээний үеэр зургаан тээврийн хэрэгсэл, хоёр бизнесийн байгууллага, нэг автобусны буудал эвдэрч сүйджээ. Ням гарагийн үүрээр нийт 416 хүн баривчлагдсаны 280 нь Парис хотод саатуулагдсан байна.
Эх сурвалж: BBC, The Guardian