gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ?

А.Анужин
Нийгэм
2026-05-29
Twitter logo
А.Анужин
Twitter logo
Нийгэм
2026-05-29
Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ?

Зургаадугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраар хүүхдэд зориулсан ямар арга хэмжээ хаана болох талаарх мэдээллийг хүргэж байна. 

СҮХБААТАРЫН  ТАЛБАЙД: "ХАКИ" ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг толилуулна.

Соёл, урлагийн олон талт хөтөлбөрүүдийг сонирхож, нийслэл хотын бэлгэ тэмдэг “Хаки”-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дуурайлал болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, баярын өдрөө дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлээрэй.

ХҮЙ ДОЛОО ХУДАГ-Т 10:00-17:00 ЦАГТ.

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно. Хүүхдүүдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Арга хэмжээнд ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож, хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн шагналын эзэн болох боломжтой юм.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН СУРЫН ТАЛБАЙД: “KIDS EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

Тус арга хэмжээ нь 2026 оны 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 1-ий өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хүүхэд, гэр бүлийн чиглэлийн хамгийн томоохон нэгдсэн үзэсгэлэн яармаг болно.

Хөгжилтэй алиалагчид хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэхээс гадна хүүхэлдэйн баатруудын жүжигчилсэн тусгай хөтөлбөр тоглогдоно. Түүнчлэн хүүхдүүдийн дуртай “Үлэг гүрвэл” дууг Night Train хамтлаг болон Хоньчин Лхагваа нар тайзнаа дуулж, бяцхан үзэгчдэдээ баярын гэнэтийн бэлэг барих аж.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд бүх насны хүүхдэд зориулсан “KIDS GOT TALENT” нээлттэй хөтөлбөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүүхэд бүр өөрийн авьяасаа үнэ төлбөргүйгээр тайзан дээр чөлөөтэй үзүүлэх боломжтойгоороо онцлогтой. Дуу, бүжиг, хөгжим, жүжиг, шүлэг, циркийн үзүүлбэр зэрэг төрөл бүрийн үзүүлбэрээр оролцох боломж нээлттэй.

THE CORPORATE HOTEL AND CONVENTION CENTRE-Д 14:00 ЦАГТ.

Дании хүүгийн хайртай үнэнч нохой санамсаргүй байдлаар харийн зүйлтэй учирч супер хүч чадалтай болжээ. Энэ бүхэнтэй зэрэгцэн муурнууд дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө эхлэх ба тэд хамтдаа хорон санаат муурнуудын эсрэг дэлхийг аврахын тулд тэмцэж байгаа талаар өгүүлнэ.

  • Үргэлжлэх хугацаа: 95 минут
  • Насны ангилал: 3+
  • Тасалбарын үнэ: 15.000₮

УЛСЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР-Д 11:00 ЦАГТ.

Ухаант мэргэн хүүгийн адал явдлаар дүүрэн аялалд аймшигт Рах мангасаас хэрхэн үзэсгэлэнт гүнжийг аварч буй тухай өгүүлнэ.

  • Үргэлжлэх хугацаа: 65 минут
  • Насны ангилал: 5+
  • Тасалбарын үнэ: 15.000₮

ХҮН ТЕАТР-Д 16:00 ЦАГТ.

Үндэсний язгуур урлаг ардын уртын дуу, морин хуурын татлага, хөөмий, хөгжмийн цөөхүүл, язгуур бий биелгээ, бөө бүжиг, уран нугаралтаас бүрдсэн үзүүлбэрүүдээр гадаад, дотоодын үзэгчдэдээ зориулан зургаадугаар сарын 01-ээс аравдугаар сарын 01-н хүртэл тогтмол тоглоно.

  • Үргэлжлэх хугацаа: 60 минут
  • Насны ангилал: 3+
  • Тасалбарын үнэ: 20.000₮

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР-Д 17:00 ЦАГТ.

Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын "La Fille mal gardee" (Муу хамгаалагдсан охин) балет "Дэггүй Лиз" нэрээр хүрч байна. Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын "Гранд Опера" театрт анх тоглож байжээ.

  • Үргэлжлэх хугацаа: 90 минут
  • Насны ангилал: 6+
  • Тасалбарын үнэ: 40.000-80.000₮

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан