Прокурорын байгууллага 2026 оны эхний 5 сарын байдлаар 3,022 хүүхэд хохирсон 2,713 хэрэгт хяналт тавин, ажиллажээ. Үүнээс он гарснаас хойш 856 гэмт хэрэг шинээр бүртгэгдэж, 935 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон 935 хүүхдийн:
- 39 орчим хувь нь “Өмчлөх эрхийн эсрэг”,
- 23 орчим хувь нь “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг”,
- 22 орчим хувь нь “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг”,
- 6.5 орчим хувь нь “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн улмаас хохирчээ.
Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 5 хүүхэд нас барж, 11 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.
Иймд эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил орхихгүй байх, насанд хүрээгүй хүүхдэдээ тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгохгүй байж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Прокурорын байгууллагаас уриалж байна.