Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Тодруулбал, төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барихаас 93 блок орон сууц нь есөн давхар, 20 блок орон сууц нь 12 давхар байх юм. Өнөөдрийн байдлаар “Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүлжээ.
Барилгын ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд тус бүр дараах блок барилгуудыг хариуцан ажиллаж байна. Үүнд:
- “Моринсувд” ХХК - 9 давхар, 71 айлын 12 блок барилга
- “Нутгийн буян групп” ХХК - 9 давхар, 71 айлын 14 блок барилга
- “Монкон констракшн” ХХК - 9 давхар, 71 айлын 16 блок барилга
- “Професионалстрой” ХХК - 9 давхар, 71 айлын 6 блок барилга болон 12 давхар, 71 айлын 8 блок барилгын угсралтыг тус тус гүйцэтгэж байгаа аж.