УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэх товтой.
Одоогоор, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд үг хэлж, санал дэвшүүлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Эдийн засгийн хөгжлийн суурь нь юу юм бэ. Эдийн засаг, хөгжлийн сайд нь суурь дэд бүтцээ ярина. Үүний чинь суурь нь ус. Тэгээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Онги-Цагаан бургастай төсөл дээр зарчмын зөрүүтэй миний оруулсан саналыг унагачаад, бид энд мянган зам, сургууль, станц бариад яах юм. Усгүй байж.
Говийн бүс улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийг төвлөрүүлдэг. Говийн ард түмэн хэзээ ч баялгаа харамлаж, тэмцэлгүйгээр өгдөг. Тэгсэн хэрнээ бид нар яагаад гадаргын устай байж болдоггүй юм. Ж.Энхбаяр сайд аа, та ХААХҮ-ийн сайд байсан. Нийт малын 40 хувь нь ундны усны эх үүсвэргүй болчихсон байна. Манай улсын хэрэгцээний усны 80 хувь нь гүний ус.
Тиймээс бид дэлхийд усны хомстолтой 20 улсын нэгэнд ордог. Бид өнөөдөр уснаас татгалзаад ямар юмных нь хөгжлийн төлөвлөгөө байдаг юм.
COP17 бага хурлыг зохион байгуулна гээд хөл хөөрцөг л болж байна. Үүн дээр чинь анх удаа Монгол Улсын санаачилгаар усны менежмент оруулж ирсэн. Тэгээд хөгжлийн төлөвлөгөөнөөсөө хасаж болдог юм уу. Би үндсэн хууль зөрчиж байна уу.
Хэрэв үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд өгөх юм уу. Би бол зарчмын зөв асуудал тавьж байгаа гэж ойлгож байна. Та хариулт өгөөрэй Ж.Энхбаяр сайд аа.
Яагаад энэ Онги-Цагаан бургастай төслөө авч явдаггүй юм бэ. Би биш та авч явах ёстой.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Та наад асуултаа Эдийн засгийн байнгын хорооноос асуувал яасан юм.
Би танд өмнө хэлсэн. Эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд говийн бүсийн усжуулалтын асуудал байгаа. ТЭЗҮ хийж байгаа гэж хэлсэн. Хэрлэн-Тооно төслийн ТЭЗҮ "Оюу толгой" компанийн санхүүжилтээр дууссан.
Процесс дуусаагүй байгаа зүйлд төсөв тавьж болохгүй. Хуульд нийцүүлээд санал хураасан байх гэж бодож байна.
COP17 бага хурал дээр танилцуулах төсөл болоод та бид хоёр сайхан ойлголцоод явж байгаа биз дээ. Тэгээд өөр юм яриад байх юм.