Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-т заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Р.Шинэгэрэлийн байршуулсан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах өргөдлийг 100187 иргэн зургаан хоногийн дотор дэмжсэн гэдгийг тодотгоод дэмжигчдийн 84 мянга нь 18-40 насны залуус, 57 хувь нь эмэгтэйчүүд байсан нь иргэдэд татварын хувь, хэмжээг бууруулах асуудал нь ус, агаар мэт хэрэгтэйг харуулж байна.
Татварын бодлогын хувьд Монгол Улс өнөөг хүртэл иргэдийн орлого, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр татвар хуримтлуулах замаар төсвийн зарлагаа санхүүжүүлэх чиглэл нь давамгайлж иржээ. Үүний үр дүнд сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого 6 их наяд төгрөгөөс 33.5 их наяд төгрөг болж 5.5 дахин өссөн байна. Гэтэл энэ хугацаанд иргэдийн голч цалин ердөө 3.2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, төрийн орлого иргэдийнхээсээ илүү хурдтай нэмэгджээ.
Мөн өнөөдөр хөдөлмөр эрхэлж шударгаар татвар төлж буй цалинтай иргэд дундаж давхаргын жишгээр хуримтлал үүсгэж хөрөнгөжиж чадахгүй, эсрэгээрээ инфляц, зээлийн дарамт, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалалд хамгийн их өртөж, өрнөөс өрний хооронд амьдарч буйг дурдаад хуулийн төсөл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах агуулгатай.
Энэхүү өөрчлөлтөөр иргэдийн гар дээр үлдэх бодит орлого нэмэгдэн, худалдан авах чадвар сайжирч, хөдөлмөр эрхлэх идэвх нэмэгдэнэ. Мөн цалингаа нуух, бэлэн мөнгөөр тооцоо хийх зэрэг сүүдрийн эдийн засаг хумигдана. Хувиараа бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэн, дундаж давхаргыг бодлогоор дэмжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Түүнчлэн татварын таатай орчин нь жижиг, дунд бизнес үйлчилгээний салбарын орлогыг дэмжсэнээр татварын бааз суурь нэмэгдэж эдийн засаг дахь цусны эргэлт сайжрах ач холбогдолтой" гэв.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй гэдгийг онцолж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг "Олон орны татварын хуулиудыг судлахад энэ татварын тухайд шатлалтай байх нь зөв. Дундаж орлоготой иргэдийг татварыг шатлалаар нь тэглэж, өндөр орлоготой иргэд, аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний татвар ногдуулж аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай уялдуулахгүй бол татвараас зайлсхийх асуудал хамгийн түрүүнд хийнэ" гэв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт "Бага орлоготой иргэд багыг, их орлоготой нь илүүг төлөх нь зүй ёсны хэрэг бөгөөд татвар нь нийгэмд шударга ёсыг тогтоох, тэгш байдлыг бий болгох зорилгод нийцэхгүй байгааг дурдаад бид бага орлоготой иргэдээ илүүтэй дэмжих хэрэгтэй.
Орлого бага байх тусмаа татвар нь бага, орлого нэмэгдэх тусам татвар нь үе шаттайгаар нэмэгддэг ийм уян хатан татварын систем тогтоовол шударга болно" гэв.
Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.