Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Монгол Улсад эхлэх гэж байна.
Уг тэмцээнд түрүүлбэл Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авдаг. Тэмцээнд 27 орны 248 тамирчин оролцохоос эмэгтэй 101, эрэгтэй 147 тамирчин байна. Гадаадаас 172 тамирчин хүрэлцэн иржээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шатрыг бүх нийтийн хөтөлбөрт оруулах олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдахаас гадна Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Казахстаны шатрын холбооны тэргүүн зэрэг албаныхан хүрэлцэн ирэх аж.
Энэ нь 21 дэх удаагийн тэмцээн бөгөөд анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1998 онд Иран улсын Тегеран хотноо болж байжээ.
- Их мастер цолтой 34,
- олон улсын мастер 51,
- эмэгтэй их мастер 2,
- олон улсын эмэгтэй мастер 20 тамирчин үүний дотор БНХАУ-ын тамирчин, дэлхийн дөрвөн удаагийн аварга Хоу Ифан ирэх юм байна.