Хоол биднийг, хүмүүсийг цаг хугацаа, орон зай, зааг ялгааг үл харгалзан холбодог билээ. Хоолны ширээний ард халуун яриа өрнөж, бид хоорондоо танилцаж, нэгнээ таньж мэдэн, ярилцаж хуучилдаг. Иймд хоолны ширээг бидний хамтдаа байдаг, хүмүүсийг нэгтгэн ойртуулдаг хамгийн эртний “хэл” гэж болно.
Дэлхийд турк, франц, хятад хоол ихээхэн алдартай. Турк хоол эрүүл, хаягдал гаргадаггүй гэдгээрээ онцлог. БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас жил бүр турк хоолны долоо хоногийг зохион байгуулдаг. Энэ жил “Нэг ширээн дээрх өв” уриан дор турк үндэстний хоолны баялаг соёл, уламжлалыг олон танилцуулав.
Мянга мянган жилийн түүх, соёл уламжлал, нийгмийн өв, хамтын амьдралын хэв маягийг өөртөө шингээсэн турк хоол сайхан амт, өвөрмөц өнгө төрхөөрөө танигдсан.
“Нэг ширээн дээрх өв” гэсэн нь турк хоолны соёл нь зөвхөн хоол хүнс төдий зүйл биш, олон зууны турш нүүдэл, ахуй амьдрал, зан заншил, хамтын хөдөлмөр, гэр бүлийн уламжлалаар бүтсэн, соёлын өв гэсэн утгатай.
-184600-186440078520260527184607.jpeg)
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийн хоолны өдөрлөгийг нээж үг хэлэв. Тэрээр, “2022 оноос хойш Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавдугаар сарын гурав дахь долоо хоногийг “Турк хоолны долоо хоног” болгон тэмдэглэж байна.
Энэ хүрээнд бид жил бүр Туркийн уламжлалт хоолнуудыг бүс нутгийн болон тодорхой сэдвийн хүрээнд танилцуулдаг. Энэ жил бид турк айлын өдөр тутмын ширээн дээр байдаг хоолуудаас бэлтгэлээ. Энэ боломжийг ашиглан Турк хоолны онцлогийн талаар товч дурдмаар байна.
Турк хоол үндэсний онцлог, түүхэн туршлагыг шингээсэн өв соёлд суурилдаг. Анатолийн нутагт оршин тогтнож ирсэн олон соёл иргэншлийн баялаг өв, түүний үр дүнд бий болсон олон төрлийн жор нь турк хоолны суурийг бүрдүүлдэг.
Турк хоолыг зөвхөн алдарт кебаб, баклавагаар хязгаарлаж болохгүй. Өнөөдрийн цэсэнд гэрийн баклава ч багтсан. Турк хоолны онцлог нь тэнцвэртэй, эрүүл жорууд, шинэ жимс ногоо болон даршилсан бүтээгдэхүүнүүд юм. Мөн хүнсний бүтээгдэхүүнээс хог хаягдал гаргахгүй байх нь бас нэгэн чухал шинж юм.
-184633-74230839520260527184646.jpeg)
Турк соёлд хоолны ширээ нь гэр бүлийнхэнтэйгээ нэгэн дор цуглах хамгийн чухал орон зай. Мөн хоолны жорууд нь үеэс үед уламжлагдан дамждаг. Ерөнхийдөө турк хоол нь цаг хугацаанаас үл хамаарах тэнцвэртэй жор, тогтвортой байдлыг эрхэмлэдгээрээ байгаль орчны өнөөгийн чиг хандлагыг илэрхийлдэг. Та бүхэн бидний бэлтгэсэн хоолноос турк айлын халуун дулаан уур амьсгалыг мэдэрнэ гэдэгт найдаж байна” гэв.
Хоолны ширээ нь хүмүүсийг холбодог уулзалтын орон зай юм. Харин хоол хүнс бэлтгэдэг гал тогоонд бол бичигдээгүй түүх, дурсамж хадгалагддаг.
Турк хоолны долоо хоног Турк Улсын тэргүүн хатагтай Эмине Эрдоганы ивээл дор жил бүрийн тавдугаар сарын 21-27-ны өдрүүдэд дэлхийн олон оронд болдог.