Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийн утга учрын тухай МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр “Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиодог. Энэ жил эл өдөр нийтийн тооллоор 2026 оны 5 сарын 31-нд таарсан. Дүйчэн гэдэг нь Бурхан багшийн тэмдэглэлт цаг үе гэсэн утгатай. Тодруулбал, Бурхан багшийн өөрийн эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван онцгой үйл явдал нэгэн өдөр тохиодог. Эдгээр үйл явдал бүгд зуны тэргүүн сарын шинийн 15 гэдэг нэг цаг хугацаанд таарсан. Ингэж Бурхан багш энэ цаг хугацааг адисалсан. Бид энэ өдөр аль чадах чинээгээрээ буян хийх ёстой.
Замын хөдөлгөөнд оролцох үедээ ч би л явах ёстой гэж зүтгэх биш зам тавиад боломж олгох зэргээр бусдын эрх ашгийг дээдлэхийг хичээх өдөр бол өнөөдөр юм.
Бид бүгд амар амгалан, сайн сайхныг хүсдэг. Зовлонг хүсдэг хэн ч байхгүй. Зовлонгийн шалтгааныг арилгаж, амар амгалангийн шалтгааныг бүтээхийг буян гэж хэлдэг.
Ирээдүйд бидэнд аз жаргал ,амар амгалан сайн сайхныг авчрах биеийн, хэлний, сэтгэлийн үйлийг буян гэж үздэг. Бие хэл сэтгэл гурваараа аль чадах чинээгээр буян, сайн үйлийг хийж байх ёстой юм. Биеэрээ сайн сайхан зүйл хийх, муу муухайг тэвчих, хэлээрээ элдэв янзын хараал ширүүн үг, худлаа ярих дэмий зүйл чалчих, хов зөөхийг аль чадахаараа тэвчиж, оронд бусдын сэтгэлийг баясгасан сайн сайхан зүйл ярих, маань мэгзэм тэргүүтнийг уншиж буян хураах хэрэгтэй.
Бурхан багш яагаад төгс гэгээрсэн юм бэ гэхээр би гэдэг бусдаас өөрийгөө илүүд үздэг бодлоо орхиж, бусдыг дээдэлж, бусдын сайн сайхныг өөрийнхөөсөө илүүтэйд тавьж эрхэмлэж дээдэлсэн. Тийм учраас нэг өдөр ч гэсэн бид аль чадах чинээгээр бусдыг хүндлэх, замын хөдөлгөөнд оролцох үедээ ч би л явах ёстой гэж зүтгэх биш зам тавиад боломж олгох зэргээр бусдын эрх ашгийг дээдлэхийг хичээх өдөр бол өнөөдөр юм.

Бурхан багшийн их дүйчэн өдрийг бүх нийтээр амардаг. Амралтын өдөр гэхээр л наргиж цэнгэхгүй байх хэрэгтэй. Архи, дарс бол энэ насанд ч өөрийн биеийг зовооно, дараа дараагийн цаг хугацаанд ч өөрт янз бүрийн зовлон хураах үйл юм шүү.
Мөн өнөөдөр махан хоолыг тэвчих хэрэгтэй. Махан хоол ямар нэг амьтны амьтай холбогдож байдаг. Бид хамаг амьтны төлөө залбирах гэж байгаа учраас энэ өдөр аль чадах чинээгээрээ цагаан хоол идэж, элдэв архи дарс хүртэх гэх мэтээр сэтгэлийг алсруулах, сонор сэрэмжийг алдуулах үйлдлээс татгалзаж, өөрийн сэтгэл рүү өнгийж, би гэдэг хэн билээ, энэ орчлонд яах гэж төрөв, юуны төлөө амьдарч байна, хүний амьдралын эцсийн зорилго юу байдаг вэ гэдгийг өнгийж харах хэрэгтэй.
Энэ өдөр хэрхэн буян хийхээ сайн мэдэхгүй бол МБШТӨВ Гандантэгчэнлин Хийдэд ирээд буяны үйл ажиллагаанд оролцож болно. Ганданд бурханд тахил өргөх үйлүүд явагдана. Мөн бурхан багшийн дөнгөж эхээс мэндэлж байгаа, төгс гэгээрч байгаа, нирваан дүрийг үзүүлж байгаа гурван дүрийг залж Бурхан багшийн ач, сургаалыг санаж энэ дэлхийн бүхий л амьд амьтдын тусын төлөө тахил өргөж, буян хураадаг” гэв.
Эх сурвалж: МБШТӨВ Гандантэгчэнлин Хийд