УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Та хэд амьдралаас тасарчхаад байх юм, махны үнэ нэмэгдсэнийг мэдэж байгаа юу?. Хөвсгөл аймгийн нэг сумын сургуулийн захирал надтай өнгөрсөн 7 хоногт уулзлаа. Тендерээр дамжуулаад нэг үхэр худалдан авахад 6 сая төгрөг. Өөрсдөө газар дээрээс нь худалдаад авах боломж нь олдвол 1.5-2 сая төгрөг байна гэнэ.
Махны үнэ хөдөө орон нутагт нэмэгдсэн тул үдийн хоолны зардал өссөн, үүнийг мэдэж байгаа хүн бий юу. Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өвлийн хүйтэнд сургуулийн байр руу үдийн хоолоо зөөж байна, үүнийг яаж шийдэх вэ?. Хүүхдүүддээ хүйтэн хоол өгөөд байх уу” гэж асуув.
Ажлын хэсгээс улирлын хамаарлыг багасгахгүй бол махны үнэ энэ хэмжээнд л явна. Хүнсний тухай хуулиар үүрэг хүлээсэн засаг захиргааны нэгжүүд энэ улирлын хамаарлаа буулгаж үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах ёстой гэж хариуллаа.