УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.20/ хуралдаанаар орон сууц захиалан залилуулсан иргэдийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Хурандаа Батдэлгэр танилцуулав.

Цагдаагийн байгууллагад:
Орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэгт:
Цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар 995 иргэн хохирсон 64.5 тэрбум төгрөгийн хохиролтой 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас 2025 онд орон сууцтай холбоотой 325 хэрэг шийдвэрлэсэн бол 2026 оны эхний 4 сарын байдлаар 232 хэрэг шийдвэрлэсэн.

ИРГЭН БАЯРМАА: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН Х ХОРООНД 2021 ОНД ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГА ӨГӨӨД ОРОН СУУЦАНДАА ОРЖ ЧАДААГҮЙ
Байнгын хорооны хуралд дахин төлөвлөлтөд газар нь орсон болон орон сууц захиалж хохирсон иргэд, барилгын компаниудын төлөөлөл оролцож байна.
Грийн ресурс ХХК-ийн Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй “Хөх сувд” хотхон төсөлд захиалга өгөөд байрандаа ороогүй иргэдийн төлөөлөл иржээ. Тус компанийг төлөөлж гурван хүн хуралд ирсэн байна.

Иргэн Баярмаа, Би Баянгол дүүргийн Х хороонд 2021 онд захиалга өгсөн ч өнөөг хүртэл орон сууцандаа орж чадаагүй. Барилгын ажил сүүлийн 1.8 жилд огт явагдаагүй.
Бидэнтэй адил газрын эздийн асуудал яригддаг. 2013 онд газраа чөлөөлөөд 12 жилд мөн байрандаа орж чадаагүй байна. бид төсөл хэрэгжүүлэгч “Грийн ресурс” компанийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч ямар нэг шийдвэрт хүрээгүй. 2026 оны 4-р сараас барилгын талбайд гэр бариад тайван жагсаад хийж байна.
2022 онд хийсэн гэрээг 2026 оны 5 сард шинэчилсэн. Шинэчлэхдээ олон заалтыг хассан байна. Жишээлбэл, Татварын хууль зөрчсөн гэрээг бидэнд санал болгосон. НӨАТ-ын баримт олгоно гэсэн заалтыг хассан байна. Энэ төсөл ямар шатанд, хэний буруугаас болж гацсаныг төрийн байгууллага шалгаж өгөөч гэж хүсэж байна.

Иргэн Дашбат, Би “Эбо Диамонд” ХХК-д байр захиалж хохирсон 240 иргэнийг төлөөлөн ярьж байна. Бүхэл бүтэн нэг аймгийн төвийн иргэдтэй тэнцэх тооны иргэд хохироод байна. Орон байрандаа орж чадахгүй гэр бүл салах, амиа алдах зэрэг амьдралын олон асуудал бидэнд тохиолдож байна.
Энэ асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулж өгөөч гэж хүсэж байна. Нэгдүгээрт, Барилгын компаниудад аудитын шалгалт оруулмаар байна. Хоёрдугаарт, Урьдчилсан тэмдэглэл хийлгэмээр байна.
Үл хөдлөхийн бүртгэл, хяналт байхгүйгээс барилгуудыг давхардуулж зарсантой холбоотой баригдахгүй байна. Сонсгол зохион байгуулбал компаниудыг ангилмаар байна. Барилгаа баримаар байвч санхүүгийн эрсдэлд орсон бол хэрхэн шийдэх вэ. Үнэхээр давхардуулж зарсан, залилангийн компани байвал дампууруулмаар байна. Цагаан хаалга хотхонд байр захиалан иргэд эцэст нь өөрсдөө барилга бариулж байна. Бидний гарц шийдэл ч энэ болж байна.
Иргэн Ганболд, "Алаг хайрхан бугат" ХХК-ийн 30 айлын орон сууцны төсөлд байр захиалаад 7 жил болж байна. 30 айлын орон сууцыг 48 болгож зарсан энэ асуудлаар гэм буруугийн шүүх хурлыг явуулахгүй байна. Эцэст нь бид хууль хяналтын байгууллагад гомдож байна. Байр захиалсан иргэдийн зарим нь хөөрхий бурхан болсон. Зарим нь улсдаа дээрэмдүүлж, цөхрөөд гадаад руу явсан. Гэтэл шүүх байр захиалсан бүх иргэний өргөдөл, гарын үсэг шаардаад шүүх хурлыг хуралдуулахгүй байна.

УЕП-ын ахлах прокурор Батнасан, "Алаг хайрхан бугат" ХХК-тай холбоотой эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, 2025 оны 11-р сарын 27-нд яллах дүгнэлт үйлдэн Шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Өмнө нь прокуророос Шүүхэд шилжүүлээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 удаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс хэргийг 1 удаа мөрдөн байцаалтад буцаасан. Буцаасан шийдвэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, шүүхэд шилжүүлээд байна.

“Марч констракшн” ХХК-ийн “Поларис” төслийн хохирогчдыг төлөөлж иргэн Шинэбаатар, Тус компани 2017 оноос Улаанбаатар хотын гурван байршилд орон сууцны 13 блок барилгын төсөл хэрэгжүүлээд өнөөдрийн байдлаар 5-хан блок нь ашиглалтад орж, 500-гаад айл байрандаа ороод байна. Бусад төслүүд нь жил жилээр зогсож, 2025 онд аль барилга дээр нь ажил явагдаагүй. Энэ төсөлтэй холбоотой хохирсон иргэдийн гомдол хууль, шүүхийн байгууллагад удааширч байна.
Би 2019 ондбайр захиалаад 2023 онд байрандаа орсон. Энэ хугацаанд гэр бүлээ чирээд найман удаа нүүдэл суудал хийж байсан.

“Марч констракшн” ХХК-ийн захирал Бадралбат, Манай компани 2017 оноос үйл ажиллагаа эхэлсэн. 4 удаагийн комиссын үйл ажиллагаа явуулж 800 гаруй айлыг орон сууцанд оруулсан. Үүнээс сүүлийн 3 комиссын ажил нь ковидын үеийн үнийн өсөлт, хил гаалийн хаалттай байдал, ажиллах хүчний зардлын өсөлтийг үл хамааран өмнөх орон сууцуудыг анхны захиалгын үнээр нь оруулсан. Дараагийн блокууд удааширсан шалтгаан нь үнийн өсөлтөд цохиулж, анхны захиалгын үнээр барилга барих боломжгүй болж ажил удааширсан.

Д.РЭГДЭЛ: БАЙРНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ТӨР ОРОЛЦОЖ БАЙНА ГЭДЭГТЭЙ БИ САНАЛ НИЙЛНЭ
![]()
Хохирсон иргэд асуудлаа хэлж, хууль хяналтын байгууллагынхан тайлбар, тодруулга мэдээлэл өгсний дараа ту с байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл саналаа хэлэв. Тэрбээр, Орон сууц захиалсантай холбоотой хохирогчийн тоо 15 мянга байна гэж өнөөдөр ярилаа. Энэ бол асар том тоо. Энэ хохирогчдын бодит хохирлын хэмжээг олон жил дамнасан, мөнгөний ханшийн уналт гэх мэт асуудлаас болоод хэзээ ч гаргаж чадахгүй. Тэгэхээр төр анхааралдаа авах нь зүйтэй.
Ажлын хэсэг байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулбал оролцоход бэлэн байна. Хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой цоорхой нэлээд байна. Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас 2-3 хуулийн төсөл оруулах гэж байна. Гэхдээ ямар ч сайн хууль батлагдсан батлагдсан өдрөөс хойших харилцааг зохицуулна. Эргэж үйлчлэхгүй, хохирсон иргэдийн асуудал байдгаараа л байна. Тэгэхээр юуны өмнө хууль хяналтын байгууллагууд хохирогчдын асуудлыг хоёр ангилмаар байна.
Төрийн оролцоотой болон давагдашгүй хүчин зүйл дээр төр засгийн байгууллагууд анхаарч ажилламаар байна. Хохирогчид, “Бид нар одоо мөнгөө авмааргүй байна” гэж байна. Ковидын өмнө 3 өрөө байр авна гэж өгсөн мөнгөөр өнөөдөр нэг өрөө байр ч авч чадахгүй болсон. Энэ тохиолдолд яах ёстой вэ? Байрны үнийн өсөлтөд төр оролцож байна гэдэгтэй би санал нэгдэнэ. Ипотекийн зээл нэмэгдэх тусам байрны үнэ өсдөг. Үүнээс болж хохирогчдын мөнгө цаас болж хувирдаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, ноднингоос байрны үнэ огцом нэмэгдлээ. Энэ оны эцсээр бүр нэмэгдэнэ гэж ярьж байна. Яагаад гэвэл “Сэлбэ дэд төв”-д орон сууцны ам.метр талбайн үнэ 4.8 сая төгрөг байна гэж зарласан. Энэ чинь тэр орчмын орон сууцны үнийн хүчтэй нэмэгдүүлнэ. Тэгэхээр Ажлын хэсэг байгуулагдвал төрийн оролцоог бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал нь барилга барих зөвшөөрөл авахаас өмнө мөнгөө цуглуулж эхэлдэг. Энэ хамгийн осолтой гэв.