Монгол Улс биологийн олон янз байдлаа хамгаалах, үнэлэх тогтолцоогоо олон улсын жишигт хүргэх томоохон алхам хийж байна.
Уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүд байгаль орчинд, тэр дундаа амьтан, ургамлын аймагт хэрхэн нөлөөлж байгааг үнэлдэг нэгдсэн аргачлал манайд дутагдаж ирсэн. Энэхүү орон зайг нөхөх, салбарын практик хэрэглээг шинэ шатанд гаргах зорилготой “Биологийн олон янз байдлын үнэлгээний арга зүйн заавар” стандартын төслийн хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод боллоо.
Хэлэлцүүлэгт биологийн олон янз байдлын үнэлгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлохтой зэрэгцэн салбарын мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлуудаа илэн далангүй хуваалцан идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллага, судалгааны хүрээлэн, байгаль орчны мэргэжилтнүүд, зөвлөхүүд, судлаачид болон салбарын оролцогчид оролцон Монгол Улсад биологийн олон янз байдлын үнэлгээг нэгдсэн аргачлал, стандартын хүрээнд хэрэгжүүлэх шаардлага, боломж, сорилтын талаар санал солилцлоо.
Уулзалтын гол сэдэв нь шинээр танилцуулж буй стандарт, арга зүйн танилцуулга байлаа. Тиймээс биологийн олон янз байдлын үнэлгээний стандарт, арга зүйн үндэслэлийг Биоаюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор С.Баярхүү болон тус хүрээлэнгийн стандартын зөвлөх, доктор Б.Гэрэл нар хамтран танилцуулсан юм.
Мөн үнэлгээг практикт хэрхэн хэрэгжүүлэх бодит алхмуудыг доктор С.Баярхүү оролцогчдод тайлбарлаж арга зүйн ойлголт өглөө. Дараа нь доктор Б.Гэрэл үнэлгээг хэрхэн хянах, баталгаажуулах болоод гэрчилгээжүүлэх сэдвээр илтгэл тавьж, боловсруулж буй стандартын хяналтын механизмыг хэрхэн чангатгах талаар хөндөв.
Уг арга хэмжээ нь зөвхөн илтгэл сонсохоос гадна талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэснээрээ онцлог байв. Тухайлбал, бодлогын, судлаачийн болон практик мэргэжилтний өнцгөөс стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч болох бэрхшээл, аргачлалын маргаантай асуудлууд болон газар дээр нь хэрэгжүүлэх боломжийн талаар оролцогчид дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Улмаар энэхүү стандарт нь байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх вэ гэдгийг маш оновчтой тодорхойлсон аргачлал болсон байна хэмээн судлаачид үнэлээд хээрийн судалгааг нэгдсэн аргачлалаар хийж хэвших, их өгөгдлийн дата сан бүрдүүлэхэд цэгцтэй нэгдсэн арга зүйтэй болсноор сургалтын агуулгыг баяжуулахаас гадна шинжлэх ухааны эргэлтэд хувь нэмэр оруулна хэмээн онцлов.
Салбарын мэргэжилтнүүдийн энэхүү идэвхтэй оролцоо, оролцоонд суурилсан хэлэлцүүлэг нь шинэ стандартыг цаасан дээр үлдэх биш, амьдрал дээр бодитой хэрэгжих гол хөдөлгүүр болно
Түүнчлэн панел хэлэлцүүлэгт салбарын тэргүүлэх эрдэмтэд оролцож үнэлгээний зааврыг улам сайжруулах үнэтэй санал, шүүмж өрнүүлсэн юм.
Хэлэлцүүлгийг хааж төслийн удирдагч, доктор С.Баярхүү уг стандартын хэтийн төлөв, тулгарч буй эрсдэл болон шийдлийг багцлан дүгнэлээ. Тэрээр, "Салбарын мэргэжилтнүүдийн энэхүү идэвхтэй оролцоо, оролцоонд суурилсан хэлэлцүүлэг нь шинэ стандартыг цаасан дээр үлдэх биш, амьдрал дээр бодитой хэрэгжих гол хөдөлгүүр болно" гэдгийг онцолсон юм.
Ийнхүү Монгол Улсад биологийн олон янз байдлын үнэлгээний нэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлал, стандартыг бий болгох чухал алхам эхэллээ. Үндэсний мэргэжилтнүүдийн сайн туршлагад суурилсан энэхүү стандартыг бид нутагшуулан баталснаар байгаль орчныг хамгаалах ажил улам чанартай, үр дүнтэй болно гэдэгт оролцогчид санал нэгдэж байв.
Уг хэлэлцүүлгийг Био аюулгүй байдлыг хангах судалгаа, шинжилгээний хүрээлэн санаачлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулсан бөгөөд Дэ Нэйче Консерванси (TNC) “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр дэмжлэг үзүүлсэн байна.