1997 оны алдарт “Barbie Girl” дууг гаргасан Данийн хамтлаг "Aqua" инстаграм хуудсаараа дамжуулан тарж байгаагаа мэдэгдлээ.
30 турш хөгжмийн ертөнцөд байсан тэдний аялал ийнхүү өндөрлөж байна. Тэд “Олон гайхалтай жилийн дараа бид AQUA-г "хаах" шийдвэр гаргалаа. Aqua бол бидний амьдралын маш том хэсэг байсан бөгөөд хамтдаа бид мөрөөдлөөс ч илүү олон зүйлийг мэдэрч чадсан” гэж бичжээ.
Мөн “Бид дэлхийг олон удаа тойрч аялсан, олон сайхан хүмүүстэй танилцсан, сая сая хүнтэй хамт дуулсан гайхалтай дурсамжууд бидэнтэй үүрд үлдэнэ. Ийм удаан хугацаанд бүтээсэн зүйлээ хамгаалах цаг ирдгийг бас мэднэ. Бидний хувьд гайхалтай дурсамжууд, бие биедээ болон хөгжимдөө хайртай хэвээр байгаа энэ үедээ баяртай гэж хэлэх нь зөв мөч гэж мэдэрлээ. Сүүлийн 30 жилийн турш энэ аяллын нэг хэсэг болсон бүгдэд зүрх сэтгэлээсээ баярлалаа. Хайр, эрч хүч, дэмжлэг болон бидэнтэй хуваалцсан бүх мөчүүдэд баярлалаа” гэж тэд талархал илэрхийлсэн байна.

Тус хамтлаг 1997 онд “Aquarium” нэртэй анхны цомгоо гаргаж, “Barbie Girl” дуугаараа олонд танигдсан бөгөөд “I’m a blonde bimbo girl in a fantasy world” гэх мэт дууны үгс нь тухайн үед ихээхэн шуугиан тарьж байв.
2000 онд Barbie брэндийн эзэмшигч Mattel компани хамтлагийн тухайн үеийн эзэмшигч MCA Records-ыг шүүхэд өгч, дуу нь Barbie-ийн барааны тэмдгийг зөрчсөн, хүүхдийн тоглоомыг бэлгийн агуулгатай болгосон гэж буруутгасан. Гэвч 2002 онд шүүх энэ хэргийг “parody” буюу элэглэл гэж үзэн хэрэгсэхгүй болгосон бөгөөд дараа нь Mattel хүртэл энэ дууг Barbie-ийн сурталчилгаанд ашиглаж байжээ.
Эх сурвалж: People