АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Иран руу довтлохоор төлөвлөсөн байсан ч Персийн булангийн орнуудын хүсэлтээр түр хойшлуулсан гэв.
Тэрбээр өөрийн цахим хуудаст "Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын удирдагчид ийм хүсэлт тавьсан бөгөөд чухал хэлэлцээ өрнөж байгаа гэсэн" хэмээн мэдээлжээ.
Дээрх улсууд АНУ-ын хүлээн зөвшөөрөх боломжтой хэлэлцээ хийх бөгөөд "Иран цөмийн зэвсэггүй байх болно" гэдгийг онцолсон аж.
Трамп цэргийн ажиллагаагаа хойшлуулж байгаа ч хүлээн зөвшөөрөх хэлэлцээ хийгдээгүй тохиолдолд өргөн хэмжээний довтолгоог Иранд хийнэ гэдгээ анхааруулав.
Үүний хариуд Ираны цэргийн командлагч АНУ-д хандан "Стратегийн алдаа, буруу тооцоолол дахин бүү хий" хэмээн мэдэгджээ.
Үүний өмнө Трамп Ираны эрх баригчдад хандан "цаг явсаар байгаа" гэдгийг анхааруулаад амжсан.
Ираны талаас сүүлд тавьсан гал зогсоох саналыг болзлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг Трамп мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС