gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлийн засаг даргын тамгыг орлогч Б.Мөнхбатад гардууллаа

Б.Азбаяр
Нийслэл
2026-05-18
Twitter logo

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн Бямба гарагт /2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй биечлэн уулзсан. Үүний дараа Төрийн ордонд хууль хяналтын байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ хотын дарга Х.Нямбаатарыг бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулж буйгаа мэдэгдсэн. 

Харин хотын дарга Х.Нямбаатарын хувьд албан тушаалаа нэр төртэй хүлээлгэж өгнө хэмээн мэдэгдээд байсан. 

Ерөнхий сайд Н.Учралын хотын дарга Х.Нямбаатарыг огцруулсан захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын албаны хүмүүс Яармаг дахь Хангарди ордон буюу Нийслэлийн засаг захиргааны төв байранд өнөөдөр танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид танилцуулав. Энэ үеэр хотын дарга асан Х.Нямбаатар байсангүй.

Үргэлжлүүлэн Нийслэлийн засаг даргын тамгыг Нийслэлийн засаг даргын орлогч Б.Мөнхбатад гардуулав. 

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлэхдээ, "Тамга тэмдгээ ёс төртэйгөөр гардуулаарай гэж Х.Нямбаатартай холбогдсон ч, "Намайг байхгүйд гардуулчих" гэж хэлсэн.

Ерөнхий сайдын захирамж гарснаар дараагийн засаг даргыг 14 хоногийн хугацаанд НИТХ-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хуулийн заалттай. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн засаг даргыг томилох хугацаанд Б.Мөнхбат үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн засаг даргын тамгын газар, харьяа байгууллагууд Үндсэн хууль, төр ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн үүргээ хуулийн дагуу хэвийн явуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болгосныг та бүхэн уламжилж, чиглэл болгож байна" гэв.

Нийслэлийн Засаг даргыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар 15 хоногийн дотор нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилдаг хуультай. Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг батламжилснаар бүрэн эрхийн хугацаа эхэлдэг. Хэрэв Ерөнхий сайд батламжлахгүй бол НИТХ дээр дахин санал хураалт явагдаж, нэр дэвшүүлэх бөгөөд тухайн нэр дэвшигчийг таван хоногийн дотор батламжлах ёстой юм. 

Үндсэн хуулийн заалт: 66.2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль: 56.2.Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

    56.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:
    56.3.1.дээд боловсролтой;
    56.3.2.төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
    56.3.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
    56.3.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
    56.3.5.ялгүй байх.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан