Хуш модны самар манай улсын ашигт малтмалын бус экспортын гол бүтээгдэхүүний нэг, орон нутгийн иргэдийн орлогын чухал эх үүсвэрийн нэг болжээ. Монгол орны нутагт дэвсгэрт 612 мянган га талбайд хушин ой ургадаг ба үүний 77 хувь нь Хэнтий, 17 хувь нь Хөвсгөл, 6 хувь нь Хангайн нуруудад тархан ургадаг. Манай улс дэлхийн самрын үйлдвэрлэлийн 5 хувийг хангадаг бөгөөд 2024 онд 27 сая ам.доллар буюу экспортын хэмжээгээр дэлхийд 5-рт эрэмбэлэгджээ.
Европын холбооны Хөгжлийн төлөөх нэмүү өртгийн сүлжээний шинжилгээ /VCA4D/ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хушны самрын нэмүү өртгийн сүлжээний судалгааг хийжээ. Уг судалгааны дүнг танилцуулах семинар 5-р сарын 6-7-нд боллоо.

Судалгааны багийнхан 2025 оны 9-10-р сард самар бэлтгэдэг гурван бүс нутагт таван долоо хоногийн турш ажилласан ба энэ ажилдаа төрийн байгууллага, ойн анги, самар бэлтгэгчид буюу хуш модноос түүх анхан шатанд ажиллагчид, боловсруулагчид буюу экспортлогч нарын төлөөлөл болсон 80 гаруй хүнийг судалгаанд хамруулж, ярилцлага болон хээрийн ажиглалт хийсэн байна.
Монголын хушны самрын зах зээл нь самар бэлтгэгчид, бөөний худалдаачид, боловсруулах үйлдвэрүүд гэсэн хувийн хэвшлийн үндсэн тоглогчдоос бүрдэх ба төрийн байгууллагуудын зохицуулалтын дор үйл ажиллагаа явуулдаг. Судалгаа хийсэн 2025 онд 16350 тонн самар бэлтгэсэн гэж дүн гарчээ. Энэ нь дунд зэргийн ургацтай жилд тооцогдох аж.
Хуш модноос самар түүх анхан шатанд ургац ихтэй жилд 60-70 мянган хүн буюу 20 мянга гаруй гэр бүл урт хугацаагаар ууланд ажиллаж, ургацаа бөөний худалдаачдад бэлэн мөнгөөр нийлүүлнэ. Самарчид ийн ууланд ажиллахдаа өдөрт дунджаар 220-300 мянган төгрөгийн орлого олдог тул ажилдаа сэтгэл ханамжтай гэж судлаачдад ярьжээ.
Судалгааны багийн эдийн засгийн шинжээч Петри Лехтонен, Бөөний худалдаачид орон нутгийн төвлөрсөн цэгүүдэд цуглуулан Улаанбаатар дахь боловсруулах үйлдвэрүүдэд тонн тутмыг нь 14-21 сая төгрөгөөр борлуулна. Өнөөдрийн байдлаар боловсруулах 10 үйлдвэр ажиллаж байгаагаас гурав нь Япон, БНСУ, Тайланд, АНУ, Европын холбоо зэрэг өндөр үнэлгээтэй зах зээлд зориулж баталгаажсан брэнд бүтээгдэхүүн болгож, кг тутмыг 23-34 ам.доллараар борлуулж байна.
Экспортолж буй хальслагдсан самрын 90 гаруй хувийг Хятадад хямд үнээр нийлүүлж байна.
Үлдсэн долоон үйлдвэр нь нийт бэлтгэлийн дөрөвний гурвыг харицах ба Хятадын зах зээлд 15-21 ам.доллараар нийлүүлдэг. Экспортолж буй хальслагдсан самрын 90 гаруй хувийг Хятадад хямд үнээр нийлүүлж байна.
Манай улсын экспортолж буй самрыг дундаж үнэ кг тутамд 12.6 ам.доллар байгаа нь дэлхийн бусад нийлүүлэгчдээс хамгийн хямд. Энэ нь өрсөлдөх чадварын дутагдлаас бус, харин экспортын 90 гаруй хувийг нэг зах зээлд, нэмүү өртөг шингээх бус бөөнөөр нь нийлүүлэх худалдаанаас хамаарч байна. Иймд өндөр ашигтай, дээд зэрэглэлийн зах зээлд гаргах экспортын оновчтой бүтцийг бий болгохын чухлыг судалгааны багийнхан эдийн засгийн дүгнэлт болгон онцлов.
Тухайн жилийн ургацын байдалд тулгуурлан ямар хэмжээний самар бэлтгэхийг мэргэжлийн байгууллагаас тогтоодог. 2025 онд батлагдсан квот нь 9512 тонн байсан ч экспортын мэдээгээр үүнээс 40 хувиар буюу 6840 тонн самар квотгүй бэлтгэгджээ. Экспортын мэдээг нарийн гаргахад хүндрэлтэй. ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Монгол Улсын ГЕГ, НҮБ-ын ХХАА-н байгууллага болон олон улсын статистикийн мэдээнээс харж экспортын дээрх дүнг гаргасан.
Монголоос авсан самрыг урд хөрш хэрхэн ашигладаг вэ? гэхэд, Тодорхой хувийг өөрийн оронд ургасан хуш модны самартай хольж, савлан ”Хятадад үйлдвэрлэв” шошготойгоор Европын өндөр үнэтэй зах зээлд гаргадаг гэв.
Энэ бүхний эцэст самрын нэмүү өртгийн сүлжээг тооцож үзвэл,
1-рт, Байгалийн нөөцийн хувьд нийлүүлэлтийн хяналт сул.
2-рт, Албан бус буюу бүсад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийн сүлжээ сул.
3-рт, Экспортын чиг баримжаатай буюу нэг зах зээлээс хэт хараат.
4-рт, Ихэвчлэн бөөнөөр борлуулдаг, сав баглаа, боодол үзэмжгүй тул ирээдүйд үнэ цэн нь өсөх боломж хязгаарлагдмал гэж судалгааны багийн эдийн засгийн шинжээч Петри Лехтонен танилцуулгадаа дурдав.
Хэр зэрэг тогтвортой бизнес, өртгийн сүлжээ вэ? гэвэл:
Монгол Улсын хувьд самрын бизнесийн өртгийн сүлжээ бусад орныхтой өрсөлдөхүйц. Самрын экспорт нэг зах зээлийн хараат байгаа боловч олон улсын зах зээлд гаргавал ашигтай байх магадлалтай. Энэ зах зээлийн боловсруулах үйлдвэрт ажиллаж буй хүний тоо цөөн бөгөөд албан бус салбар. Тухайн жилийн ургацаас хамаарч нийлүүлэлтийн хэмжээ өөр өөр. Олон улсын магадлан итгэмжлэлтэй бол илүү үнэтэй зах зээлд гарах боломжтой гэж дүгнэжээ.
2025 оны байдлаар бэлтгэгчид өдөрт 220-300 мянган төгрөгийн орлого олдог ч улирлын чанартай ажил. Бэлтгэгчдийн дийлэнх нь самартай бүс нутгийн иргэд, малчид, оюутнууд тул хөдөөгийн ард иргэдийн амьжиргаанд үзүүлэх нөлөө өндөртэй. Мөн 400-500 км зам туулж Сэлэнгэд очсон хотын хүмүүс байна.
Тухайлбал, малчдын хувьд орлогын хоёр гол эх үүсвэртэй. Өвөл мах хөлдөх үед малаа нядалж борлуулна. Хавар нь ноолуураас орлого олно. Энэ хоёр орлогын дээр самар нэмэлт орлого болдог тул маш чухал гэж ярьж байна.

Судалгааны багийн ахлагч, Нийгэм судлаач, доктор, профессор Жон Мортон самарчидтай уулзаж, нийгмийн асуудлыг нь сонирхон ярилцжээ.
Самарчид байгальд, олон хүмүүстэй нийгмийн харилцаанд ордог, чамгүй орлого олдог тул ажилдаа тааламжтай. Хүүхдээ сургуульд оруулахгүй авч яваа хүмүүс ч самарчдын дунд байсныг тэрбээр илтгэлдээ дурдав.
Тэдний 25-30 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд голдуу нөхөр хүүхэдтэйгээ явна. Харин алслагдсан өндөр уулын бүсэд эмэгтэйчүүд ховор. Олсон мөнгөөрөө зээлээ төлөх, хоол хувцас авах зэргээр амьжиргааны нэмэлт орлого болгоно.
Амьжиргаагаа сайжруулах буюу машин, мотоцикл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдаж авах, Улаанбаатарт ажилладаг хүүхдэдээ орон сууц авахад нь дэмжлэг үзүүлэх, сургалтын төлбөр төлөх гэх мэт зүйлд самраас олсон орлогоо зарцуулдаг гэж иргэд ярьж байна. Энэ бол эмзэг бүлгийнхний хэрэгцээ биш. Монголын хөдөөгийнхөн хүнс тэжээлийн дутагдалтай бүлэгт ордоггүй.
Самрын бизнесийн макро эдийн засгийн нөлөөллийг харвал ДНБ-ий 0.6 хувь, ХАА болон ойн салбарын ДНБ-ий 7.9 хувийг бүрдүүлдэг. Дотоод зах зээлдээ 95.3 хувийн үнэ цэн үзүүлдэг буюу дотоодын эдийн засагт эерэг нөлөөтэй салбар гэж дүгнэж байна.
Судалгааны багийн гишүүн, Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн, Үндэсний зөвлөх Г.Эрдэнэцолмон, Хушны самрын зах зээл эдийн засгийн хувьд үр өгөөжтэй буюу жилд 100-200 сая ам.долларыг гаднаас хөрөнгө оруулалт хэлбэрээр татдаг. 60 мянган хүний ажлын байр болж, амьжиргааг нь тэтгэдэг. Ялангуяа орон нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэдэг, нэмэлт орлого олдог салбар.
Харин хушны самар бэлтгэдэг технологи буюу мунадаж модоо гэмтээдэг нь хушин ой нөхөн сэргээлтэд сөргөөр нөлөөлөхөөр байна. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор самрын гарц муудах хандлагатай. Тиймээс цаашид тогтвортой ашиглах менежмент хийх хэрэгтэй. Самар зөвхөн хүний хүнс биш, ойн амьтдын хоол тэжээл, сэргэн ургалтынх эх үүсвэр болдог учир яаж зүй зохистой ашиглах, хэрхэн хамгаалах асуудлыг дэвшүүлэн мэргэжлийн байгууллагууд ажиллах шаардлагатай байна гэв.

Бельгийн их сургуулийн судлаач, Байгаль орчны мэргэжилтэн, Судалгааны багийн байгаль орчны шинжээч Күентин Гүйдоссе хуш модны байгаль орчны дүн шинжилгээг танилцуулав.
Тэрбээр, Хуш модны 65 хувь нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутагт ургадаг. Монголчууд самрыг байгалиасаа түүдэг учир байгаль орчинд үзүүлэх дарамт өндөртэй. Харин бусад улс оронд хуш модыг тарьж, тэндээсээ ургац авдгаараа ялгаатай.
Монгол оронд сүүлийн 80 жилд агаарын температур 2.5 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт. Энэ нь боргоцойн мөчлөг алдагдах, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэх, мөнх цэвдэг хайлах, ганд нэрвэгдэх зэргээр Сибирийн хушин ойд ч сөрөг үр дагавар авчирч байна.
Мөн түүсэн самраа ууландаа цайруулж, их хэмжээний хальс хог хаягдал байгальд үлдээдэг нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Самарчдын орхисон ахуйн хог хаягдлаар байгаль орчин бохирдож байна. Иймд боргоцойн хальсыг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, самрын ясыг буталж түлш хийх зэрэг шинэ технологи бий болсныг судлан, нэвтрүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв.
Сибирийн хуш модны үндэс нь гүехэн, түймрийн дараа сэргэх магадлал бага тул түймэрт бусад модноос онцгой эмзэг. Нэг хуш мод бие гүйцэж, үр жимсээ өгөх хугацаа нь маш урт. Энэ бүх эрсдэл нь самрын зах зээлийн тогтвортой хангамж, нийлүүлэлтийг алдагдуулах сөрөг талтай.
Мөн монголчуудын самар түүж буй арга нь модондоо халтай. Хушийг хүнд модон алхаар цохиж гэмтээн самар түүдэг дэлхийд ганц орон бол Монгол. Мунаар нэг модыг хэд хэдэн удаа цохиж, гэмтээдэг нь үр жимсээ өгөх, үржил шимт чанарыг алдуулсаар байдаг.
Самар 9-р сарын 15-наас хойш бүрэн боловсорч түүхэд бэлэн болно. Гэвч иргэд боловсорч гүйцээгүй байхад түүдэг нь гол асуудлыг үүсгэж байна. Түүхий учир илүү хүнд мунаар модыг цохиж доргион, самрыг унагаана, илүү олон удаа цохино. Тэр хэрээр модонд гэмтэл учруулдаг.

Самрын бэлтгэл, үйлдвэрлэл энэ хэвээр үргэлжилбэл хушин ойн экосистемд сөрөг нөлөөтэй. Монголд хушин ойг нөхөн сэргээх чиглэлээр хийж буй ажил одоогоор байхгүй. Цаашид ойгоо сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээ авах шаардлагатай гэж судлаач хэлж байна.
Модыг мунаар түншихдээ модоо хайрлаж, гэмтэл бага учруулахын тулд зөөлөн жийргэвч хийх ёстой. Европт самар түүх зориулалтын чичиргээтэй тоног төхөөрөмж ашигладаг нь модонд сөрөг нөлөөгүй.
Хушин ойгоо хайрлаж, урт хугацаанд зохистой ашиглахын тулд самар зөв түүх арга технологийг боловсронгуй болгох шаардлагатай. Нэг жил үр жимсийг нь авсан бол хойтон нь амраах зэргээр сэлгэн ашиглах нь чухал. Мөн самар зөвхөн хүнд зориулагдаагүй. Араатан, жигүүртэн ойн олон амьтдын хоол тэжээл болдог. Амьтад хооллох явцдаа самрыг тарааж, урт хугацаандаа байгалийн жамаар хушин ой ургах, нөхөн сэргэх зүй тогтолтойг иргэдэд ойлгуулах нь чухал ажээ. Хушин ойг зохистой ашиглаж, нөхөн сэргээж чадвал самрын бизнес нь тогтвортой, эдийн засагт үр өгөөжтэй, ядуурлыг бууруулах, уул уурхайн бус экспортын чухал бүтээгдэхүүн хэвээр байх юм.