gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Фолькер Түрк: Монголын цаг агаарын температур дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна

Э.Энхмаа
Нийгэм
2 цаг 25 минутын өмнө
Twitter logo

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад 2026 оны 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд айлчиллаа. Түүний “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцэд тавьсан "Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь" илтгэлийг хүргэж байна. 

Эрхэм хүндэт найз нөхөд, хамтран зүтгэгчид, хүний эрхийг дэмжигчид ээ,

Өнөөдөр та бүхэнтэй хамт байхдаа баяртай байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд, хамт олонд талархал илэрхийлье. Юуны өмнө Монгол Улсын халуун дотно зочломтгой байдал, үзэсгэлэнт байгальд хүндэтгэл илэрхийлье. Тал нутгийн эртний уламжлал, хотын орчин үеийн хөгжлийн хослол нь танай улсыг өвөрмөц ондоошил бүхий улс орон болгож байна. Ирэх хоёр өдөрт танай соёлын талаар илүү ихийг сурч мэдэж авахыг тэсэн ядан хүлээж байна.

Дэлхий нийт хүндхэн сорилтуудтай нүүр тулж буй энэ цаг үед миний бие Улаанбаатар хотод айлчлан Монголын ард түмэнтэй нэгдмэл эв санаатай байгаагаа илэрхийлэхээр ирсэн болно. Олон арван жилийн турш Монгол Улс энх тайвны талаарх яриа хэлэлцээний тод үлгэр жишээ болж, геополитикийн томоохон тоглогчидтой ухаалаг, амжилттай харилцаж ирсэн түүхтэй. Австри хүний хувьд, том хөршүүдийн дунд, далайд гарцгүй оронд амьдрах ямар байдаг талаар тодорхой хэмжээнд ойлголттой билээ.

Монголын түүх бол дэлхийн түүх юм. Танай улсын нөлөө Номхон далайгаас Хойд Атлантын далай хүртэл хүрч байлаа. Орчин үед ч Та бүхэн дэлхийн хамтын ажиллагаа, олон талт шийдлийг хүчтэй дэмжиж, бүс нутагтаа энх тайван, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.

Монголчууд олон улсын түншлэлийн нийгэмлэгийг “гуравдагч хөрш” хэмээн үздэгийг сонсоход энэ нь гүнзгий утга учиртай санагдаж байна. Монголчууд бол дэлхийн дуу хоолойг сонсдог ард түмэн билээ.

Та бүхэн олон арван жилийн турш Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмэр оруулж, алс холын дайнд нэрвэгдсэн улс орнуудад тогтвортой байдлыг бий болгоход тууштай тусалж ирсэн. Цөмийн аюул өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ үед Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статусаа хадгалж байгаа нь бусад улс оронд үлгэр жишээ болж байна.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг энэ оны 08 дугаар сард зохион байгуулах гэж байгаа нь байгаль орчны асуудлаарх танай улсын манлайллыг илтгэж байна.

Мөн Монгол Улс өнөөгийн дэлхийн ээдрээтэй цаг үеийн шалгуурыг давж, зарчимд суурилсан шийдлийг хүний эрх бий болгодгийг хүлээн зөвшөөрч буйг харуулж байгаа билээ.

Та бүхэн хүний эрхийн суурь бүх конвенцод элсэж, соёрхон баталсан. Та бүхэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хүний эрхийн төлөв байдлын талаарх  дөрөвдүгээр тайлангаа амжилттай хэлэлцүүлсэн.

Монгол Улс нь НҮБ-ын гэрээний хороод болон тусгай журмын байгууллагууд тогтмол хамтран ажиллаж ирсэн нь танай улс олон улсын хяналт, тайлагналын механизмд тууштай, хүндэтгэлтэй ханддагийг илтгэнэ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллага нь олон улсын түвшинд хамгийн өндөр статустайгаар магадлан итгэмжлэгдэж ирсэн бөгөөд халдашгүй байдлын асуудлаар албан ёсны хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй билээ.

Мөн Та бүхэн хүний эрхийн чиглэлээр анхдагч манлайлал үзүүлсэн бахархам түүхтэй ард түмэн. Монгол нь бүс нутагтаа хүний эрх хамгаалагчийн тухай бие даасан хууль баталсан анхны улс болон бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан анхны улс орны нэг юм.

Эрхэм хүндэт найз нөхөд өө,

Өнөөдөр Монгол Улс хэд хэдэн сорилттой нүүр тулгарч байна. Та бүхэн уур амьсгал, байгаль орчны хямралын тэргүүн эгнээнд байна; хотжилт эрчимтэй тэлж байна; мөн хэдэн мянган бээрийн алсад өрнөж буй дайнуудын эдийн засгийн үр дагаврыг даван туулж байна.

Энэ бүхэн эрх мэдэл, хяналт, байгалийн баялгийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж буй дэлхий нийтийн тогтворгүй байдал нэмэгдэж байгааг илэрхийлж байна. Дэлхий маань хэр гүнзгий харилцан хамааралтай болсныг ойлголгүйгээр зөвхөн өөрийн улсын ашиг сонирхлыг тэргүүнд тавих ёстой гэж үзэж байгаа хүмүүс байна. 

Зэвсэгт мөргөлдөөн 2010 оноос хойш бараг хоёр дахин нэмэгдэж, энгийн иргэд рүү чиглэсэн халдлага гуравны нэгээр өссөн. 

Маргаан, зөрчлийг шийдвэрлэх хүчин чармайлтад дипломат хэлэлцээр хамгийн үнэ цэнтэй арга хэрэгсэл байсан цаг бий. Дайныг цээрлэдэг, бусад бүх боломж шавхагдсаны дараах эцсийн арга гэж үздэг байлаа.

Харамсалтай нь өнөөдөр улс хоорондын болон улс доторх маргааныг шийдвэрлэхэд хүч хэрэглэх явдал дахин сонголтын хэрэгсэл болж байна. Зэвсэгт мөргөлдөөн 2010 оноос хойш бараг хоёр дахин нэмэгдэж, энгийн иргэд рүү чиглэсэн халдлага гуравны нэгээр өссөн. Украинаас Судан, эзлэгдсэн Палестины нутаг дэвсгэр хүртэл мөргөлдөөнд оролцогч талууд эмнэлэг, сургууль, иргэний байгууламжид халдаж, дайны хуулийг үл тоомсорлож байна.

Миний бие зэвсэг шилжүүлэх, үзэн ядалтын үг хэллэг, хүнийг хүн биш мэт үзэх хандлагыг таслан зогсоох арга хэмжээ авах; мөн дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцохыг олон удаа уриалсан билээ. Эдгээр нь хүний эрхийн эрх зүйг хүндэтгэх шаардлагаас урган гарч байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт манай ажилтнууд үүнийг дэмжин ажиллаж байна.

Мөн бид яриа хэлэлцээний эхний алхам болгон дайтаж буй талуудын хооронд итгэлцэл бий болгоход туслах, хүний эрхэд суурилсан итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг боловсруулж байна. Улаанбаатар хотын аюулгүй байдлын яриа хэлэлцээгээр дамжуулан уулзуулах, холбох үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын оролцоог миний бие сайшааж байна.

Өргөн хүрээнд авч үзвэл, мөргөлдөөн анхнаасаа үүсэхээс сэргийлэхийн тулд хүний эрхэд илүү төвлөрч анхаарах шаардлагатай. Олон мөргөлдөөн ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, дарангуйлал, арьсны өнгөөр ялгаварлах үзэл, неоколоничлолын хандлагаас үүдэлтэй байдаг. Бид эдгээр хандлагыг шийдвэрлэж чадвал дэлхий маань илүү аюулгүй болно.

Гэвч өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага эсрэг зүгт явж байна. Тэгш бус байдал нэмэгдэж, Тогтвортой хөгжлийн зорилтууд ноцтой хоцрогдож байна. Дэлхий даяар дөрвөн хүн тутмын нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай, гурван хүн тутмын нэг нь зохистой орон сууцгүй байна. Дайнд олон тэрбумыг зарцуулж буй энэ үед эдгээр нь цочирдом тоо юм. Асуудал мөнгөндөө бус, тэргүүлэх чиглэлдээ байна.

Сүүлийн үед Америкийн Нэгдсэн Улс болон Израилаас Иранд хийсэн халдлага, мөн Ираны сөрөг довтолгоо нь нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Ормузын хоолойн бүслэлт дэлхийн эрчим хүчний зах зээл, нийлүүлэлтийг тасалдуулж, өлсгөлөн болон эрүүл мэндийн ноцтой хямрал үүсгэх эрсдэлтэй байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага  нь бүс нутгийн болон бусад олон улс оронтой хамтран энэхүү хямралыг зогсоох, Хормузын хоолойгоор тээвэрлэлтийг аль болох хурдан чөлөөлөхийн төлөө боломжтой бүхнийг хийж байна.

Ормузын хоолойн бүслэлт дэлхийн эрчим хүчний зах зээл, нийлүүлэлтийг тасалдуулж, өлсгөлөн болон эрүүл мэндийн ноцтой хямрал үүсгэх эрсдэлтэй байна.

Гэхдээ бид бүгд нэг чухал сургамжийг сурах, эсвэл дахин сурах ёстой: бид бүгд хоорондоо холбоотой бөгөөд дэлхийн бусад хэсэгт болж буй үйл явдлаас ямар ч улс өөрийгөө бүрэн тусгаарлаж чадахгүй билээ. Энэ бол Буддын шашны үндсэн сургаалын нэг буюу бид бүгд нэг том бүхэл цөмийн нэг л хэсэг гэсэн ухаан юм.

Монголчууд бол дээрх ухааны амьд биелэл юм. Дэлхийн асуудал дэлхийн шийдлийг шаарддагийг та бүхэн сайн мэднэ.Эрүүл мэндээс эдийн засаг, уур амьсгалаас шинэ тутам гарч буй технологи хүртэл бид эдгээр сорилтуудыг хамтдаа шийдвэрлэх шаардлагатай. Үүнд Монгол Улсын үүрэг, оролцоо чухал байна.

Эрхэм хүндэт найз нөхөд өө,

Хүний эрх бол илүү энх тайван дэлхий, илүү хүчирхэг, тэсвэртэй нийгмийн суурь юм.

Миний бие дэлхий даяар болон Монгол Улсад авч хэрэгжүүлэх шаардлагатай гурван чиглэлийг олж харж байна.

Нэгдүгээрт, тогтвортой, хүртээмжтэй хөгжил.

Эдийн засгийн хөгжлийн амжилтыг мөнгөөр бус, харин хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлж буй бодлогоор хэмжих ёстой.

Монгол Улсын хөгжлийн стратеги “Алсын хараа-2050” тодорхой зорилго, шалгуур үзүүлэлттэйгээр цаашдын чиглэлийг харуулж байна. Монголын нүүдлийн өв уламжлалыг тогтвортой хадгалах, соёлын онцлог, эдийн засгийн өсөлтийн үндсэн тулгуур гэж хүлээн зөвшөөрснийг миний бие сайшааж байна. Энэ нь бүх монголчуудын эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд нэн чухал.

Тогтвортой хөгжил нь мөн бүх улс орон шаардлагатай нөөцөө бүрдүүлэх боломжийг хангасан байдлаар дэлхий нийтийн шинэчлэлийг шаардаж байна.

Өнгөрсөн жил улс орнууд Севилья болон Доха хотноо хөгжлийн санхүүжилтийн талаар чухал амлалтуудыг өгсөн. Гэвч эдгээр амлалтыг олон улсын санхүүгийн тогтолцоог шинэчлэх, хөгжиж буй орнуудыг хэлэлцээрийн ширээнд суулгах улс төрийн хүсэл зоригоор баталгаажих шаардлагатай.

Хоёрдугаарт, уур амьсгалын арга хэмжээ.

Миний бие өнөөгийн удирдагчдын уур амьсгалын хямралд хандаж буй үйлдлийг ирээдүй үе хэрхэн дүгнэх бол гэж байнга боддог. Одоогийн чиг хандлагаар үргэлжилбэл манай гариг 2100 он гэхэд дор хаяж 2.3°C-аар дулаарах бөгөөд энэ нь бүхэл бүтэн улс орон, бүс нутаг тэр дундаа Монгол Улсад сүйрлийн үр дагавартай байж болзошгүй.

Монголын цаг агаарын температур дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байгаа нь цаг уурын эрс тэс үзэгдэлд тодорхой нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд цочром хүйтэн, цас мөсөнд олон сая мал хорогдож, малчин өрхүүдийн ядуурлыг гүнзгийрүүлэхэд нөлөөлжээ.

Шороон шуурга, цөлжилт нь олон нийтийг сүйтгэж байгаа бол чулуужсан түлш шатааснаас үүдэлтэй агаарын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн хямрал болж байна. Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын тавны нэгээс ч бага хувийг эзэлдэг.

Гэсэн хэдий ч Бразил Улсад болсон хамгийн сүүлийн уур амьсгалын хэлэлцээгээр чулуужсан түлшнээс үе шаттай татгалзах талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Олон улсын шүүхийн шийдвэрийг улс орнууд дагаж мөрдөх эрх зүйн үүрэгтэйг тодорхой заасан ч тэд тэрхүү шийдвэрийг замхруулж, хойшлуулсаар байна.

Хэдэн жилийн дараа дээрх хайхрамжгүй байдлыг экоцид эсвэл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэх боломжтой болох уу? Уур амьсгалын төлөөх арга хэмжээ нь үндэсний арга хэмжээ болон дэлхий нийтийн хамтын үүргийг шаардаж байгаа хүний эрхийн төлөөх зайлшгүй шаардлага юм.

Гуравдугаарт, бизнесийн хариуцлага.

Бизнес бол Монгол Улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Миний хувьд    хувийн хэвшлийнхнийг бизнесийн үйл ажиллагаа болон харилцаагаа хүний эрхэд суурилан батжуулахыг уриалж байна.

Энэ нь хөдөлмөрийн болон газрын эрхийг хүндэтгэдэг, байгаль орчинд хохирол учруулахаас сэргийлдэг, агаарын бохирдлыг шийдвэрлэдэг, улмаар Монголын ард түмэнд ашиг тусаа өгдөг уул уурхайн салбарыг бий болгоход нэн чухал юм. Ашиг нь гадаадын тэрбумтнуудад бус, Монголын ард түмэнд үлдэх ёстой.

Хүний эрхийн хамгаалалтгүй бол хиймэл оюун ухаан болон бусад дижитал хэрэгсэл тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг гүнзгийрүүлж, тандалт хийх боломжийг нэмэгдүүлж, ташаа мэдээлэл болон аюултай контентыг улам хүчтэй түгээнэ. 

Хүний эрх нь дэлхийн эдийн засгийг өөрчилж буй дижитал технологид мөн нэн чухал. Хүний эрхийн хамгаалалтгүй бол хиймэл оюун ухаан болон бусад дижитал хэрэгсэл тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг гүнзгийрүүлж, тандалт хийх боломжийг нэмэгдүүлж, ташаа мэдээлэл болон аюултай контентыг улам хүчтэй түгээнэ. Дижитал эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын тогтолцоонд хүний эрх болон хүний хувийн мэдээллийг хамгаалахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хийж буй ажлыг миний бие сайшааж байна.

Бизнес ба хүний эрх хоорондоо ямар нэг байдлаар зөрчилддөг гэсэн олон жилийн буруу ойлголт байдаг. Энэ бол буруу. Хүний эрхийг хүндэтгэдэг компаниуд санхүүгийн хувьд ч илүү сайн ажилладгийг нотолж байгаа олон баримт бий.

Хүний эрхэд анхаарах нь хөрөнгө оруулагчид болон олон нийтийн итгэлийг бэхжүүлж, илүү чадварлаг ажилтнуудыг татаж, амжилтын илүү бат бөх, тогтвортой суурийг бүрдүүлдэг. Өнөөгийн түгшүүртэй чиг хандлагын эсрэг дэлхийн олон бизнесийн удирдагчид дуу хоолойгоо өргөж байгааг миний бие онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт найз нөхөд өө,

Эдгээр чиг хандлагад миний “авторитар гарын авлага” гэж нэрлэдэг зүйл буюу дэлхийн олон улс орны ардчиллын эсрэг Засгийн газар, хөдөлгөөнүүдийн түгээмэл хэрэглэдэг бодлого, шийдвэрийн цогц багтана.

Авторитар хүчнүүд ихэвчлэн энх тайвнаар шүүмжлэх, санал зөрөх эрхийг гэмт хэрэгт тооцдог тодорхой бус үндэсний аюулгүй байдлын хуулиар эрх мэдлээ тэлж, бэхжүүлж эхэлдэг.

Дараа нь тэд мэдээллийг хянахыг оролдож, зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслийг суртал ухуулгын хэрэгсэл болгож байна. Тэд хүний эрх хамгаалагчдыг баривчилж, дарамталж, иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн дайсан мэтээр дүрсэлж болзошгүй.

Тэд шүүхийн хараат бус байдлыг сулруулдаг, эсвэл бүр бүрмөсөн татан буулгадаг. Мөн тэд эмэгтэйчүүд болон цөөнх, тухайлбал шилжин суурьшигчид, ЛГБТИК+ бай болгон сонгодог. Нийгэмд буруу байгаа бүх зүйлд эдгээр бүлгийг буруутгадаг.

Энэ гарын авлагыг өнөөдөр дэлхийн олон улсад ашиглаж байна. Хоол нь өөр, соёл нь өөр байж болно, гэхдээ дарангуйлал нь адилхан. Энэ нь мөн хил дамнан хүчтэй нөлөө үзүүлдэг.

Монгол Улс шиг ардчиллын уламжлалтай улс орнууд хамтдаа зогсож, ийм таталцлыг эсэргүүцэхийн төлөө боломжтой бүхнийг хийх ёстой. Сонгууль чухал. Гэхдээ дангаараа хангалтгүй. Хувь хүн болон нийгмийн бүлгүүд сонсогдож, төлөөлөгдөх хэрэгтэй. Мөн тэдний эрх сонгууль хоорондох хугацаанд ч чухал байх хэрэгтэй. “Алсын хараа-2050”-д тусгасан бүх нийтэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг дэмжих бодлого нь хүний эрхийг хангах шийдвэр гаргалтад доороос нь эхлэн суулгах маш сайн арга юм.

Иргэний нээлттэй орон зай, чөлөөт хэвлэл нь бүтээлч байдал, шинэ санааг дэмждэг бөгөөд Монгол Улсын зорьж буй мэдлэгийн эдийн засгийн суурь юм.

Жендэрийн тэгш байдал нь хүн бүрийн дуу хоолой сонсогдож, үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх, нийгмийн бүх салбарт итгэлцлийн холбоо бий болгоход зайлшгүй шаардлагатай.

Жендэрийн тэгш бус байдал нь эмэгтэйчүүд, охид, эрэгтэйчүүд, хөвгүүдэд сөрөг нөлөө үзүүлж буй нь Монгол Улсад илүү тэгш байдлыг хангах хүчин чармайлт нь эрүүл мэндийн үр дүнг сайжруулж, манлайллын олон талт байдлыг нэмэгдүүлж, бүх нийтийн ашиг тусын төлөө илүү эрч хүчтэй эдийн засгийг бий болгож чадна.

Монгол Улс нь Улсын Их Хурлын сонгуульд эмэгтэй, эрэгтэй хүйсийн квот нэвтрүүлснийг сайшааж байна. Хүчирхэг, тэсвэртэй олон нийтийг бий болгоно гэдэг нь эмэгтэйчүүд, охид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТИК+ хүмүүс болон бүх төрлийн цөөнхийн оруулж буй хувь нэмрийг хамгаалж, үнэлнэ гэсэн үг юм.

Эрх зүйт төрийн ёс, хүчирхэг, хараат бус шүүх нь бүх хүнд үйлчилдэг чөлөөт, нээлттэй, ардчилсан нийгэм, эдийн засгийн суурь юм. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын Ажлын алба нь хүн төвтэй засаглалаас эхлээд иргэний орон зай, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хүртэл бүх зорилтыг дэмжин Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн. Бид “Алсын хараа-2050”-ийн амлалтуудыг бүх монголчуудад хүргэх хүчин чармайлтад тань танай тууштай холбоотон байх болно. Мөн бидний хамтын хүчин чармайлт өргөн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр оруулж чадна.

Эрхэм хүндэт найз нөхөд өө,

Миний бие дэлхий даяар ажиглагдаж буй түгшүүртэй чиг хандлагын талаар ярьсан. Гэхдээ үүний зэрэгцээ эдгээр чиг хандлагын эсрэг тэнцвэр болж буй, нэр төр, тэгш байдал, шударга ёсонд суурилсан, доороосоо өрнөж буй хөдөлгөөнийг миний бие харж байна.

Дэлхий даяар, тэр дундаа Монгол Улсад хүмүүс авлига болон эрхээ үгүйсгүүлэхийн эсрэг; хүчирхийлэл, мөргөлдөөний эсрэг; шударга бус байдал, бүх төрлийн дарангуйллын эсрэг нэгдэж байна. Тэд энх тайван, хүний эрх, эрх чөлөө, бүх хүнд тэгш боломж олгохыг шаардаж байна.

Эдгээр хөдөлгөөний тэргүүн эгнээнд залуучууд явж байгаа бөгөөд тэд олон нийт, идэвхтнүүдийг хуваагдлыг нэгтгэж байна. Зөвхөн нэг асуудалд төвлөрсөн кампанит ажлын үе өнгөрсөн.

Манай Ажлын алба эдгээр олон хөдөлгөөнтэй хамтран Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хотууд, эрдэмтдийн нийгэмлэг, хүмүүнлэгийн байгууллагууд, хувийн хэвшил зэрэг олон талын оролцоотой “Дэлхийн холбоо” хэмээх шинэ санаачилгыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Бид гүүр болж, хүний эрх, хүний нэр төрийн төлөө нэгдсэн нэг баг бүрдүүлж хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Биднийг нэгтгэж буй үнэт зүйлсийг хамгаалж, хүн бүрийн төлөө илүү сайн дэлхийг бүтээхийн тулд бие биетэйгээ эв санааны нэгдэлтэй байцгаая.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан