Засгийн газраас 2026.04.22-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төслийг зөвшилцөх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-ын гишүүдэд танилцуулав.
Орхон аймгийн төвд хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих" төсөл хэржгүүлжээ.
Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймагт хоногт 3000-5000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барихаар гэрээлсэн байна. Эхний дөрвөн аймагт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гурав нь амжилттай хэрэгжиж, дуусчээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх, нэн хөнгөлөлттэй, 50.0 сая еврогийн “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулсан.
Хэлэлцээрийн хүрээнд дээрх төслүүдийг хэрэгжүүлжээ.
Нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувийг буюу 35.45 сая еврог зарцуулсан, 14.5 сая еврогийн зээлийн үлдэгдэлтэй. Гэрээний санхүүжилтийн хугацаа 2026.07.24-ний өдрөөр дуусгавар болно.
Иймд төслийн нөхцөл байдлыг харгалзан хугацааг 2026 он дуустал сунгаж, санхүүжилтийг гурван жилээр уртасган найман жилийн дотор олгож дуусах шаардлага үүсжээ. Энэ талаар Польшийн талтай зөвшилцсөн болохыг Сангийн сайд тэмдэглэсэн. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дэмжиж, УИХ-ын Байнгын хороодтой зөвшилцөхөөр ирүүлснийг уламжлав.
Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтжээ.