gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АХБ эрчим хүч, цахим дэд бүтцийн шинэ санаачилгыг 70 тэрбум ам.долларын санхүүжилтээр дэмжинэ

Э.Энхмаа
Эдийн засаг
2026-05-08
Twitter logo

Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2035 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт цахилгаан сүлжээг холбох, хил дамнасан цахилгаан эрчим хүчний худалдааг өргөжүүлэх, өргөн зурвасын интернэтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор эрчим хүчний болон цахим дэд бүтцийн шинэ санаачилгуудыг 70 тэрбум ам.долларын санхүүжилтээр дэмжихээр боллоо.

“Эрчим хүчний болон цахим хүртээмж нь бүс нутгийн ирээдүйг тодорхойлно” гэж АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда хэлээд, “Энэхүү хоёр санаачилга нь Ази, Номхон далайн бүс нутаг өсөн дэвжих, өрсөлдөх, харилцан холбогдох тогтолцоог бий болгоно. Цахилгаан эрчим хүчний болон цахим сүлжээг хил дамнан холбосноор бид зардлыг бууруулж, боломжийг нэмэгдүүлэн, зуу зуун сая хүнд найдвартай цахилгаан болон цахим хэрэглээг хүргэх боломжтой” гэв.

Пан-Азийн цахилгаан сүлжээний санаачилга нь үндэсний болон дэд бүсийн цахилгаан эрчим хүчний системийг холбосноор сэргээгдэх эрчим хүчийг хил дамжуулах боломж бүрдүүлэх бол Ази-Номхон далайн цахим хурдны зам нь цахим дэд бүтцийн ялгааг арилгаж, бүс нутгийг хиймэл оюун ухаанд суурилсан өсөлтөөс үр өгөөж хүртэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Пан-Азийн цахилгаан сүлжээний санаачилгын хүрээнд АХБ засгийн газар, эрчим хүчний компаниуд, хувийн хэвшил болон хөгжлийн түншүүдтэй хамтран 2035 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг өргөн хүрээнд ашиглах боломжийг бий болгох хил дамнасан цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгоно.

Тус санаачилга нь дамжуулах шугам, дэд станц, эрчим хүч хуримтлуур болон цахилгаан сүлжээний цахимжилт зэргийг хамран дамжуулалт болон сүлжээг нэгтгэхэд анхаарна. Мөн сэргээгдэх эрчим хүчний экспортын төслүүд, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний төвүүд болон үүсгүүр-хуримтлуурын хосолмол байгууламж зэрэг цахилгаан эрчим хүчний худалдаатай холбоотой цахилгааны үйлдвэрлэлийг дэмжинэ. 

АХБ энэхүү 20 тэрбум ам.долларын санаачилгын 15 тэрбум ам.долларыг өөрийн эх үүсвэрээс гаргаж, үлдсэн 5 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр, тэр дундаа хувийн хэвшлээс татахаар төлөвлөж байна.

2035 он гэхэд АХБ ойролцоогоор 20 гигаватт сэргээгдэх эрчим хүчийг хил дамнуулан нэгтгэж, 22,000 хэлхээ-км дамжуулах сүлжээг холбож, 200 сая хүнд хүрэх эрчим хүчний хүртээмжийг сайжруулж, 840,000 ажлын байр бий болгож, бүс нутгийн эрчим хүчний салбарын ялгарлыг 15 хувиар бууруулахыг зорьж байна.

АХБ нь 50 тэрбум ам.долларын санаачилгын ойролцоогоор талыг нь өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлж, үлдсэн хэсгийг хамтын санхүүжилтээр, тэр дундаа хувийн хэвшлээс босгохоор төлөвлөж байна. Зохицуулалтыг уялдуулах, техникийн нийтлэг стандартыг нэвтрүүлэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах болон томоохон төслүүдийн бэлтгэл ажлыг дэмжих зорилгоор 10 хүртэлх сая ам.долларын техникийн туслалцааг үзүүлнэ.

Пан-Азийн цахилгаан сүлжээний санаачилга нь улсаас улс дамжсан эрчим хүчний холболтоос бүс нутгийн эрчим хүчний худалдаанд чиглэсэн хандлага руу шилжиж буйг харуулж байна. Уг санаачилга нь Өмнөд Азийн Дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Бенгалын булангийн олон салбарын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилгын сүлжээний холболтын төлөвлөлт, Зүүн Өмнөд бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (ASEAN)-ийн цахилгаан сүлжээ, мөн Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны эрчим хүчний стратеги 2030 зэрэг одоо хэрэгжиж буй дэд бүсийн хамтын ажиллагааны санаачилгууд дээр тулгуурлан хэрэгжих юм. 

Ази-Номхон далайн цахим хурдны зам нь цахим коридор, өгөгдлийн дэд бүтэц болон хиймэл оюун ухаанд бэлтгэгдсэн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн 20 тэрбум ам.долларын санхүүжилтийг 2035 он гэхэд бүрдүүлнэ. Уг хөрөнгө оруулалт нь газар дээгүүрх болон далай доогуурх шилэн кабелын сүлжээ, хиймэл дагуулын холболт, бүс нутгийн өгөгдлийн төв зэрэг дэд бүтцэд төвлөрнө. АХБ мөн кибер аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага зэрэг бодлогын болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цахим болон хиймэл оюуны ур чадварт бэлтгэх хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулна. 

Уг санаачилгын хүрээнд 2035 он гэхэд бүс нутаг даяар 200 сая хүнийг өргөн зурвасын интернэтэд анх удаа холбож, 450 сая хүнийг илүү хурдан, илүү найдвартай цахим холболтоор хангахыг зорьж байна. Мөн алслагдсан болон далайд гарцгүй бүсүүдэд холболтын өртгийг 40 хүртэл хувиар бууруулж, 4 сая ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.

АХБ энэхүү 20 тэрбум ам.долларын санаачилгын 15 тэрбум ам.долларыг өөрийн эх үүсвэрээс гаргаж, үлдсэн 5 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр, тэр дундаа хувийн хэвшлээс татахаар төлөвлөж байна. Энэхүү санаачилгыг дэмжих зорилгоор Сөүл хотод Хиймэл оюуны инновац, хөгжлийн төв байгуулагдах юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 20 сая ам.долларын дэмжлэгээр байгуулагдах тус төв нь хиймэл оюун ухааныг хариуцлагатай, хүртээмжтэй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, 2035 он гэхэд 3 сая орчим хүнийг цахим болон хиймэл оюун ухаантай холбоотой ур чадваруудад сургах зорилготой.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан