gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Цаатны наадам - 2000 цааны баяр” боллоо

Нийгэм
2019-08-19
0
Twitter logo

Монгол улсын цаа бугын тоо толгой өссөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатны наадам - 2000 цааны баяр”-ын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд наймдугаар сарын 16,17 өдрүүдэд зохион байгууллаа.

2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ

“Цаатны наадам - 2000 цааны баяр”-ын арга хэмжээнд баруун, зүүн тайгын цаатнууд 1200 гаруй цаатай ирж ёс заншил, соёл уламжлалыг сурталчилан оролцов. Мөн ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд хүрэлцэн ирж оролцсон юм.

Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, Этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардын авьяастнуудын тоглолт болсон юм. Мөн наадмын үеэр үндэсний урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан худалдаа гарсан байв.

Цаатны наадмын үеэр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар цаа бугад үзлэг, шинжилгээ хийж, нэгдсэн судалгаа гаргахаар ажилласан байна.

Цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас үе шаттай тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396 болж өсчээ. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ.

Насанд хүрсэн цаатан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 хувь, хүүхэд 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэвэр олгодог

Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 2006 хүн амтай. Үүнээс 755 тува иргэд байдгаас 339 баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг байна.

Монгол Улсын Засгийн газар 2007 онд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах хөтөлбөр”-ийг 255 дугаар тогтоол батлагдсан. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 42 дугаар зарлиг, Засгийн газар 2013 онд “Цаатан иргэдэд халамжийн тэтгэвэр олгох тухай” 168 дугаар тогтоолыг тус тус гаргасан байна. Дээрх тогтоолууд хэрэгжсэнээр насанд хүрсэн цаатан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 хувь, хүүхэд 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэвэр олгодог болсон байна.

Засгийн газар 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас 12 толгой цаа буга импортолсон, 2014 онд Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагад санал тавьж, санхүүжилтийг шийдвэрлэн 19 толгой цаа бугыг худалдан авч Хөвсгөл аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд цаатан иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа бугын цус холдож, ашиг шим, амьдрах чадвар нь сайжирч тоо, толгой нь жилээс жилд өсөж байна.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр дүнд цаа бугын тоо толгой өсөж, тэдний амьжиргаа дээшилж байна гэж ХХААХҮ-ийн яамнаас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан