Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд "Эрх чөлөөний дөрвөн зам - дөрвөн чөлөөлөлт"-ийн бодлогоо танилцууллаа.
Тус уулзалтад Засгийн газрын гишүүд оролцож байгаа бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчийн асуултад хариулт өгсөн юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Гангийн цогцолбор байгуулах тухай ‘Кью Эс Си’ ХХК-тай холбоотой асуудлаар "2022 онд Засгийн газрын 148 дугаар тогтоолоор "Кью Эс Си" ХХК-ийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон гангийн цогцолбор барих концессын гэрээг үндсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаар цуцалсан.
Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэр, мөнгөний орд газруудтай холбоотой шүүх ямар нэгэн үүрэг ногдуулах харилцаа байхгүй болсон учраас Гангийн цогцолбор байгуулах шинэ олон улсын сонгон шалгаруулалт зарласан. Харин "Кью Эс Си" компанийн тухайд оруулсан хөрөнгө оруулалтаа Засгийн газраас нэхэмжлэх эрхтэй" гэв.
Түүнчлэн, Ерөнхий сайд Н.Учрал "Гангийн цогцолбор, зэс боловсруулах цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр, хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, газрын тосны үйлдвэрийн цогцолборууд, нүүрс пиролизийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
Шаардлагатай дэмжлэгийг Засгийн газраас үзүүлж ажиллана. Монгол Улс 2025 онд 1 сая тонн ган хэрэглэсэн. Энэ тоо 2030 он гэхэд 1.7 сая тонн хүрч өсөх төлөвтэй байна. Гангийн үйлдвэр дотоодын хэрэгцээний 70 орчим хувийг хангаж, импортын хамаарлыг бууруулна" гэв.
Энэхүү уулзалт нь Засгийн газраас чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг дархалж, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг хориглох буюу Үндсэн хуульд үл нийцэх төрийн нөлөөллөөс хувийн хэвшил, иргэдээ нөлөөлөх тухайгаа танилцуулж санал, солилцох үүднээс зохион байгуулж буй билээ.