Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.05.06/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Япон Улсын хооронд худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл болон бүс нутгийн түвшний өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирснийг цохон тэмдэглэв.
Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцов.
Түүнчлэн, Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг байгуулах болон “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр хоёр талаас техникийн болон удирдах түвшинд хамтран ажиллахаар тогтлоо.
Монгол Улс, Япон Улс хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоон 1997 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлснээр хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, өргөжин тэлж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн Яам