gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Аж үйлдвэржилтийн дараагийн эринийг чухал ашигт малтмал тодорхойлно”

Э.Энхмаа
Эдийн засаг
2026-05-06
Twitter logo

Азийн Хөгжлийн Банкнаас (АХБ) 2026 оны  5-р сарын 31-ний өдөр Ази, Номхон далайн орнуудад цэвэр эрчим хүч, батерей, цахилгаан тээврийн хэрэгсэл болон цахим технологид шаардлагатай чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ байгуулахад дэмжлэг үзүүлэх шинэ санхүүжилтийн механизмийг танилцууллаа.

“Чухал ашигт малтмал нь дараагийн үеийн аж үйлдвэржилтийн эринийг тодорхойлох болно” гэж АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда АХБ-ны 59 дэх удаагийн жилийн уулзалтын үеэр онцлоод, “Ази, Номхон далайн бүс нутаг нь зөвхөн түүхий эд нийлүүлэгч төдийгөөр хязгаарлагдах ёсгүй. Бүс нутаг эдгээр ашигт малтмалаас үүдэн бий болох ажлын байр, технологи, үнэ цэнийг өөртөө нутагшуулах нь зүйтэй. 

Энэхүү механизм нь нэн яаралтай хэрэгцээ болон шударга байдлыг хослуулсан. Хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээг цаг алдалгүй бий болгосноор хөгжиж буй гишүүн орнууд маань ахисан түвшний үйлдвэржилтээр өрсөлдөх, дотооддоо боломж бий болгох нөхцөл бүрдэнэ” гэлээ. 

“Чухал ашигт малтмалаас үйлдвэрлэл рүү чиглэсэн санхүүжилтийн түншлэлийн механизм” нь бүс нутгийг уул уурхайн олборлолтоос цаашлаад өндөр үнэ цэнтэй боловсруулах, үйлдвэрлэх, дахин боловсруулах салбар руу шилжихэд нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээний аль нэг үе шатанд төсөл бэлтгэх, бодлогын шинэлчлэл хийх, төрийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн санхүүжилтийг татахад туслалцаа үзүүлнэ.

Тус санхүүжилтийн механизм нь буцалтгүй тусламжийн цонх болон хамтарсан санхүүжилтийг дэмжих гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүнтэй. Буцалтгүй тусламжийн цонх нь техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн үнэлгээ, техникийн туслалцаа, мэдлэгийн солилцоо зэрэг төслийн эхэн үеийн үйл ажиллагааг дэмжинэ. Япон Улсын Засгийн газар 20 сая ам.доллар, Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газар 1.6 сая ам.долларыг энэ хүрээнд олгохоор тохирсон.

Хамтарсан санхүүжилтийг дэмжих цонх нь бусад санхүүгийн түншүүдээс хамтарсан санхүүжилт татах болон эрсдэл хуваалцах замаар санхүүгийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэх юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импортын Банк болон Солонгосын Худалдааны даатгалын корпорац (K-SURE)-ын зүгээс тус бүр 500 сая ам.долларын санамж бичигт гарын үсэг зурж, анхны санхүүжилтийн түншлэгчид болоод байна.

Энэхүү механизм нь 2025 онд АХБ-наас баталсан бүс нутаг даяар хариуцлагатай, тогтвортой чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг дэмжих стратегид суурилсан. АХБ нь Энэтхэг Улсад батерей үйлдвэрлэл болон дахин боловсруулалт, Монгол Улсад геологийн өгөгдлийн зураглал, Узбекистан Улсад хиймэл оюун ухаанд суурилсан чухал металлын үйлдвэрлэл болон тойрог хэлбэрийн (circular) арга шийдлүүд, Казахстан Улсад чухал ашигт малтмалын стратеги, Филиппин Улсад чухал ашигт малтмалын замын зураглал болон зохицуулалтын шинэчлэлийг тус тус дэмжин ажиллаж байна. 

АХБ мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний мэдээллийг сайжруулах, бодлогын зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор түншүүдтэйгээ хамтран Чухал ашигт малтмалын өгөгдлийн санг хөгжүүлж байна. Тус механизмын хүрээнд дэмжих бүх төслүүд нь АХБ-ны байгаль орчин, нийгмийн бүхий л шаардлагууд болон магадлан шинжилгээ, нөлөөллийн үнэлгээний шалгуурыг хангах шаардлагатай.

Энэхүү санхүүжилтийн механизм нь цэвэр эрчим хүчний болон цахим технологийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад туслахын зэрэгцээ бүс нутагт ажлын байр бий болгож, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэнэ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: АХБ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан