gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Уул уурхайн төрийн өмчит компаниудад тавих иргэний хяналтыг идэвхжүүлнэ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-05-07
Twitter logo

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) болон Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран “Уул уурхайн төрийн өмчит компаниудад (ТӨК) тавих иргэний хяналтыг мэргэжлийн сэтгүүл зүйгээр идэвхжүүлэх нь” төслийг албан ёсоор эхлүүллээ. Тус арга хэмжээний нээлт өнөөдөр ННФ-ын хурлын танхимд болсон юм. 

ННФ нийтийн баялгийн ашиглалт, зарцуулалтыг хариуцлагатай болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлээр бодлогын болон өгөгдлийн судалгаа шинжилгээ хийж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн иргэний нийгэм, сэтгүүлчдийн чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлууд хийж ирлээ.

Энэ хүрээнд ТӨК-иудын удирдлага, засаглал, төсөв хөрөнгийн зарцуулалтад анхаарах, засах шаардлагатай асуудлуудыг өгөгдлийн шинжилгээ, сэтгүүл зүйн бүтээлээр дамжуулан олон нийт, бодлого боловсруулагчдын анхааралд хүргэн, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлээр Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар болсон юм.

Энэ төслийн хүрээнд  ТӨК-иудын засаглал, төсвийн зарцуулалтад тулгарч буй асуудлуудыг өгөгдлийн шинжилгээ, эрэн сурвалжлах бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэх, энэхүү асуудалд бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулж, шийдэл эрэлхийлсэн хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна.

Төслийн нээлтийн үеэр ТӨК-иудын засаглалыг сайжруулах сэдэвтэй бүтээлүүдэд тэтгэлэг олгох үйл ажиллагааг зохион байгууллаа. Сэтгүүл зүйн практикт өргөн ашигладаг Story Deck арга зүйгээр сэтгүүлчид 10 багт хуваагдан, өөрсдийн санааг мэргэжлийн менторуудад танилцуулж, зөвлөгөө болон санхүүгийн дэмжлэг авлаа. 

Тэтгэлэгт хөтөлбөрт сэтгүүлчид ТӨК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) болон ТУЗ-ийн томилгоо, ил тод байдал, гүйцэтгэх удирдлагын хяналт, цалин урамшуулал, хөрөнгө оруулалтын төслүүд, худалдан авах ажиллагаа, байгаль орчин, нийгэм, засаглалын шаардлага зэрэг 10 гаруй сэдвээр сэтгүүл зүйн бүтээл туурвихаар танилцуулсан юм.

Уг төсөл энэ оны 9 дүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд сэтгүүлчид дээрх хугацаанд мэргэжилтнүүдийн удирдлага, чиглүүлэг сэдвийн хүрээнд өгөгдлийн шинжилгээ, магадлан шалгах ажиллагаа явуулж бүтээлээ туурвин, зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн бодлогын хэлэлцүүлгүүдийг холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөж буй юм.

2020 онд байгуулагдсан Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб ТББ нь 38 редакцын 50 орчим сэтгүүлчийг нэгтгэж, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлэх замаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг юм байна. Өнөөдрийн төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Золжаргал, салбарын судлаачид болон 30 гаруй редакцын 40 орчим сэтгүүлч оролцлоо.

Эх сурвалж: Нээлттэй нийгэм хүрээлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан