gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Энхбаяр: Цаг цагаараа байдаггүй. Шинэ үеийнхэнд шинэ Үндсэн хууль шаардлагатай

Б.Азбаяр
Улс төр
2026-05-06
Twitter logo

"Монголын хөгжлийн туулсан зам, түүний сургамж: 1990 оноос өнөөг хүртэл" эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. 

Энэ талаар, "1990 онд ЗХУ болон социалист системийн улс орнуудын дунд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц Монгол Улсад хүчтэй нөлөөлж, нийгмийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн. Ардчилсан шинэ Үндсэн хуультай болж, улс төрийн хувьд олон намын тогтолцоотой, ардчилсан сонгуулийн системтэй, эдийн засгийн хувьд өмчийн олон хэлбэртэй, зах зээлийн эдийн засагтай, нийгмийн хувьд хүн төвтэй хөгжлийн загварыг эрхэмлэсэн улс орон болон хөгжиж ирсэн.

Бидний туулж ирсэн 35 жилийн өөрчлөлт, шинэчлэлтийг гадна талдаа амжилттай хэрэгжүүлсэн улс оронд тооцож үнэлдэг. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр нийгмийн цогц байгууламжийн хэмжээнд зүгшрэн төлөвшихгүй цаг хугацаа өнгөрөх тусам зорьсон чиг шугамаасаа хазайж, нийгэмд ороо бусгаа байдал бий болж байгаад нухацтай анализ дүгнэлт хийх шаардлага тулгарч байна.

Ийм учраас Монголын нийгмийн амьдралын салбар тус бүрийн туулж ирсэн замнал, алдаа оноо, ололт амжилтанд дүн шинжилгээ хийж, цаашдын бодлого зорилго, хандлагаа зөв тодорхойлох, улмаар шийдвэр гаргагчдын сонорт хүргэх, ажил хэрэг болгох зорилготой" хэмээн ШУА-ийн Философийн хүрээлэнгээс мэдээлжээ. 

Энэ үеэр Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын танилцуулсан илтгэлээс хүргэж байна. 

Тэрээр, "Нэгэнтээ Хятадын удирдагч Дэн Сяопингоос 1789 оны Францын хувьсгалын ач холбогдлын талаар асуухад "арай эрт байна" хэмээн хариулсан байдаг. Үүнтэй нэгэн адил Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн түүхийг яг одоо дүгнэн хэлэхэд мөн л арай эрт байж болох юм.

Гэсэн хэдий ч улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг гүнзгий судалсан Томас Жефферсон Үндсэн хуулийг дунджаар 19 жил тутамд өөрчилж байх шаардлагатай гэж үзэж байсан. Тэрээр хүмүүсийн үе хоорондоо ялгаатай, нэг үеийн сорилт нөгөө үеийнхээс өөр байдаг тул өмнөх үеийн баталсан Үндсэн хууль дараагийн үеийн асуудлыг бүрэн шийдэж чаддаггүй гэж тайлбарласан байдаг. Мөн аль хэдийн нас барсан хүмүүсийн үлдээсэн хуулиар өнөөдөр амьдарч буй хүмүүс амьдралаа зохицуулахад хүндрэлтэй гэж үздэг байжээ.

Өнөөдөр бид "шинэ үе өөр" гэж ярьдаг. Үнэхээр ч шинэ үед шинэ Үндсэн хууль шаардлагатай. Монголчууд "цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэж хэлдэг нь үүнийг батална.

Дэлхийд Үндсэн хуулийн дундаж нас 17 жил, Азид 19 жил байдаг. Харин бид 1992 оны Үндсэн хуулиар 30 гаруй жил явж байна.

Иймд өнөөдөр бид өнгөрсөн 30 жилийн тухай ярихдаа үнэндээ 1992 оны Үндсэн хуулийн үр нөлөө, түүний алдаа, давуу талын тухай ярьж байна гэж ойлгож болно.

Олон улсын түвшинд Монгол Улсыг хоёр авторитар гүрний дунд тайван замаар ардчилсан хувьсгал хийж чадсан цөөн орны нэг гэж үздэг. Энэ өөрчлөлтийг баталгаажуулах зорилгоор 1992 онд шинэ Үндсэн хууль баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл мөрдөж байна.

Гэхдээ энэ 30 жилийн шилжилтийн үр дүнг дүгнэхэд дараах шинжүүд харагдаж байна. Үүнд:

  • Гадна талаасаа ардчилсан дүр төрхтэй боловч дотооддоо зөрчилтэй тогтолцоо
  • Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөнд автсан байдал
  • Геополитикийн дарамтад орсон эмзэг байрлал
  • Уул уурхайд тулгуурласан эдийн засаг
  • Нийгмийн гүн ялгарал
  • Иргэдийн төрд итгэх итгэл сул

1990 онд Монгол Улс 2.2 сая хүн амтай, ЗХУ-ын дэмжлэгт тулгуурласан, нэг намын тогтолцоотой улс байв. ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт, ил тод байдлын бодлого бүс нутагт хүчтэй нөлөөлж, улмаар ЗХУ задран унаж, олон улс орон бие даасан.

Энэ давлагаа Монголд нөлөөлж, богино хугацаанд Үндсэн хуулиа баталж, ардчилсан сонгууль явуулж, зах зээлийн эдийн засагт шилжсэн.

Гэвч энэ шилжилт хүлээж байсан үр дүнг бүрэн авчраагүй. Эдийн засгийн “шок эмчилгээ”, хувьчлал, 20 дугаар тогтоол зэрэг нь ард иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулсан.

Үүнээс хойш улс төрийн "МАНАН" хэмээх үзэгдэл бий болсон. Энэ нь намууд бодлогоор биш эрх ашиг, нөөц хуваах зорилгоор нэгддэг хэлбэр юм. Үүний үр дүнд парламентын хяналт, тэнцвэр алдагдаж, буруу шийдвэрүүд гарсаар ирсэн.

Эдийн засгийн хувьд уул уурхайд хэт түшиглэсэн "тусгай зөвшөөрлийн эдийн засаг" бий болж, гадаад зах зээлээс хамаарал нэмэгдсэн. Энэ нь нөөцийн хараалын шинжийг бий болгосон.

Үндсэн хуулийн хувьд ч асуудал бий. Тухайлбал, УИХ-ыг "төрийн эрх барих дээд байгууллага" гэж тодорхойлсон нь эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж байна.

Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг зөвхөн хувь хүмүүстэй холбох бус, тогтолцооны асуудал гэж ойлгох хэрэгтэй. Үндсэн хууль бол тэр тогтолцооны суурь баримт бичиг.

Иймд шинэ нөхцөлд тохирсон, ойлгомжтой, тэнцвэртэй, иргэдийн эрхийг баталгаажуулсан шинэ Үндсэн хууль шаардлагатай байна.

Эрдэмтэн Иозеф Шумпетер "бүтээлч нураалт" хэмээх ойлголтыг гаргасан. Сэхээтнүүд нийгмийн асуудлыг хамгийн сайн мэдэрч, өөрчлөлтийг шаарддаг хүч байдаг.

Өнөөдөр бид ч мөн адил өнгөрсөн 30 жилийн алдааг ойлгож, шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Тиймээс шинэ Үндсэн хууль боловсруулж, батлах цаг иржээ. Энэ ажлыг өөрсдийнхөө төлөө бус, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийх ёстой.

Монгол Улсаа байнгын хямралаас гаргахын тулд, шилжилтийг дуусгахын тулд, хараат байдлаас ангижрахын тулд, залуучууд эх орондоо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид хамтдаа ажиллах хэрэгтэй" гэв. 

Тус эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлалын салбар санаачлан зохион байгуулж буй юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан