gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-05-06
Twitter logo

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Тус намын дотоод сонгууль гурван сарын турш үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндэсний бодлогын хорооны хуралд  оролцож байна. Тэрээр 2027, 2028 оны сонгуулийн өмнө АН сөрөг хүчний үүргээ идэвхтэй гүйцэтгэж, "бамбай биш жад" болж ажиллах хэрэгтэй гэв. 

-Намын дотооод ажлыг гал тогооны ажил гэж ярьдаг. Улс төрийн шавар зуурах ажил ч гэдэг юм. Энэ ажлыг дараа үеийнхэндээ өгч, 1980-аад оныхныг эрх мэдэлжүүлэх хэрэгтэй. Тэднээр намын дотоод ажлаа хийлгэвэл бид дараа үеэ бэлдчихсэн байна. Өмнө нь дарга нар залууст яаж хандсан гэхээр "Чаддаг юм бол хаалга өшиглөөд орж ир. Чадахгүй бол бид энэ орон зайд хүчтэй байсаар  байна" гэж үл тоосон байдалтай байв.

Энэ нь буруу, энэ алдааг давтаж болохгүй. Бидний энэ үед ахмад, дунд, залуу гэсэн гурван үе зэрэгцэн орших боломжтой. 2024 оны сонгуулийн өмнө мөн ийм яриа болсон. Ер нь шийдвэрийг хамтын удирдлагаар гаргах ёстой. 1980-аад оныхноос удирдагчдыг төрүүлэх ёстой. Улс төрийн нам бол инкубатор буюу шинэ улстөрчдийг бэлтгэдэг.

Гурван үеийн хэлхээн дээр энэ нам урагшилна. Өмнөх үеийнхэн маань одоо шийдвэр гаргаж буй, 70 оныхондоо зөвлөх ёстой. Ард байгаа 80 оныхон зохион байгуулалтын ажлыг одоооноос хийх ёстой. 

Ачааны хүндийг үүрч буй шийдвэр гаргагчид энэ намыг хувь хүн дагасан хуваагдал биш, үзэл санаа, үнэт зүйлийнхээ, бодлогынхоо нэгдэл рүү "чирэх" ёстой. Одоо хувь хүн дагасан, механик хуваагдал болсон. Тэрний хүн, энэний хүн гэдэг. Олон нийт жаахан залхууралтай оюун ухаантай байж болно.

Улс төрийн нам хүнээр баримжаалж, асуудлаа шийддэг байж болохгүй. Бодлого, зарчим, үнэт зүйлээрээ баримжаална. Өөрсдөө хэрсүү, эргэн тунгааж боддог байх ёстой. Хэний ард хэдэн хүн байна гэсэн жагсаалын уралдаан манай намд байна. Хэн хэдийг цуглуулж чадав гэдэг уралдаан юм.

Энэ нь намыг сүйтгэдэг, хуваагдлыг гүнзгийрүүлдэг. Энэ хуваагдлыг нам өөрөө бий болгодоггүй, өөр газраас тавьдаг. Нэг мэдэхэд л хоёр эрэг дээр гараад зогсчихсон байдаг. Бусдын урсгаж буй голын хоёр эрэг дээр зогсохоос илүүтэй бид үзэл санааны галаа тойрч нэгдэх цаг болсон.

Намд болсон олон үйл явцыг эргээд харахад бид үнэт зүйл, үзэл санаагаа ярилцсангүй. Ярианы амт оруулдаг, мөн чанарыг илэрхийлдэг хэсэг нь байхгүй болохоор хэн дарга болох, хэний ард хэдэн хүн байх, сүүлдээ бүр цугласнаараа зургаа авхуулаад өрсөлдөж байна. Хэн нь олуулаа гэдгээр шийдэх бол энэ улс төрийн нам биш, харин арми юм. Энэ дайн тулааны асуудал. Нам бид ямар үзэл баримтлал дээр цуглав гэдгээ л ярих ёстой. 

Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх, эсэх тухайд би хэн нэгний нэрийг зааж ярихгүй. АН-ын эв нэгдлийг хангаж, бодлого, түүнд суурилсан ажлыг эмхлэн зохион байгуулах хар ажлыг хийх хүн бидэнд хэрэгтэй байна.         

Түүнээс фракцаар хуваагдан, түүнийгээ нам дотор оруулж ирэн живүүлбэл хэдий сайн хүн байсан ч болохгүй. Манай нам юунаас болж хуваагдав гэдгээ ойлгохгүй хэмжээнд хүрсэн. Одоо нэг талдаа гарч, манай нам анх ямар үзэл санаанаас гарч ирэв гэдгээ саная. Энэ улсад юу хийх гэж бид цугласан бэ? Бид ямар хүчний эргүүлгийг бий болгох гэж байгаа билээ?

АН эрх чөлөөний үзэл санаан дээр суурилсан. Ардчиллыг бэхжүүлэх гэж зорьсон. Одоо энэ зорилго дээрээ яриагаа нэгтгэх хэрэгтэй. Хүн, хиймэл хуваагдал дагаж биш юм.                             

Эрх баригч биднийг бамбай байлгахыг хүсдэг. Харин бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, бамбай биш жад шиг ажиллах ёстой. Хэдхэн үг хэлэнгүүт МАН УИХ-ыг намын хурал шигээ болгох гэдэг. Тэд биднийг хамгаалалтын буюу бамбайн үүрэг гүйцэтгүүлэх хүсэлтэй байдаг гэв.        

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан