OpenAI компанийн ерөнхийлөгч Грег Брокман тэрбумтан Илон Маск компанийг нь бүрэн мэдэлдээ авч 80 тэрбум ам.доллар босгон Ангараг гараг дээр хот байгуулахыг хүссэн гэв.
Тодруулбал Илон Маск болон OpenAI компанийн маргааны шүүх хурал Калифорни мужид үргэлжилж буй бөгөөд шүүх хурлын үеэр дээрх мэдээллийг өгсөн байна.
Грег Брокман мэдүүлэхдээ "Илон Маск OpenAI-ийг ашгийн төлөөх бүтэц рүү шилжүүлэхийг дэмжиж байсан.
Гэхдээ тэр Ангараг гараг дээр хот байгуулахад шаардлагатай 80 тэрбум ам.доллар босгохын тулд компанийг өөрийн бүрэн мэдэлд авахыг хүссэн" хэмээн ярьжээ.
Илон Маск "OpenAI болон түүний гүйцэтгэх захирал Сэм Олтмэн өөрийг нь хуурч, ашгийн бус байгууллагад 38 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлгэсэн.
Дараа нь компанийн зорилгоо өөрчилж, ашгийн төлөөх бүтэц рүү шилжүүлсэн" гэж буруутгасан.
Тэрбээр 150 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж, Олтмэн болон Брокман нарыг удирдах албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж байгаа юм.
Брокман шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ 2017 онд буюу OpenAI-ийн бүтцийг өөрчлөх уулзалтын үеэр Илон Маск компанийг өөрийн мэдэлд авахыг хүсэж буйгаа илэрхийлсэн ба тус уулзалт ширүүхэн уур амьсгалтай өрнөсөн гэв.
Илон Маскийг компанийн тэргүүн болгохгүй гэсний дараа Маск гэнэт босож хурдтай алхсан бөгөөд тэр үед Брокман өөрийгөө цохиулах нь гэж бодсон талаараа ч ярьжээ.
Гэхдээ тухайн үед Маск асуудал шийдэгдэх хүртэл санхүүжилтээ түр зогсооно гэж хэлээд уулзалтаас гарч явсан аж.
2019 онд OpenAI компани ашгийн төлөө болж бүтцээ өөрчилснөөр гаднын хөрөнгө оруулалт татах боломжтой болсон юм.
Эх сурвалж: Reuters