АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Персийн буланд гацсан ачааны хөлгүүдийг Ормузын хоолойгоор нэвтрүүлэх зорилготой "Project Freedom" ажиллагааг эхлүүлээд байсан.
Тэгвэл тэрбээр Ирантай яриа хэлэлцээ ахицтай түвшинд байгаа бөгөөд үр дүнд хүрч магадгүй байгаа тул дээрх ажиллагаагаа түр хугацаанд зогсооно гэж мэдэгдлээ.
Гэхдээ Ираны боомтуудад тавьсан АНУ-ын бүслэлт хэвээр үргэлжилнэ гэдгийг онцолсон байна.
Харин Ираны төрийн хэвлэлийн мэдээлснээр чухал усан замыг дахин нээх гэсэн Трампын оролдлогууд нь удаа дараа бүтэлгүйтсэн тул ухралт хийсэн гэв.
Трампын мэдэгдэлтэй зэрэгцэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио АНУ болон Израилын талын эхлүүлсэн "Operation Epic Fury" ажиллагаа зорилгодоо хүрсэн тул дууссан гэж мэдэгджээ.
Тэрбээр "Бид энх тайван замыг сонгохыг илүүд үзнэ. Ерөнхийлөгч Трамп яриа хэлэлцээг илүүд үзэхбайсан" хэмээн ярив.
"Project Freedom" ажиллагаа нь даваа гарагт эхэлсэн бөгөөд энэ хүрээнд АНУ-ын тал Ираны долоон завинд цохилт өгсөн гэж мэдээлсэн.
Харин Ираны тал Арабын Нэгдсэн Эмират улс болон БНСУ-ын хөлгүүдэд халдсан гэх мэдээллийг АНЭУ-аас өгсөн.
Тэд Ираны харвасан пуужин, дронуудыг хоёр дахь өдрөө дараалан агаараас хамгаалах системээрээ сөнөөж байгаагаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС