Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, нийтийн зориулалттай Арьс ширний 25, 26 дугаар орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслийг тойрсон залилангийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, иргэн М.Б нь нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжихээр болсон уг төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан “О...” ХХК-ийн нэрийг ашигласан байна. Тэрбээр тус компанийн хувьцааг эзэмшүүлнэ хэмээн бусдад итгүүлж, өмнө нь тогтоосон итгэлийг нь ашиглан залилан үйлджээ.
Уг хэрэгт М.Б нь төсөлд хөрөнгө оруулах нэрийдлээр,
- нэр бүхий хоёр иргэний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн
- мөн нэг иргэний орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна.
Нийт гурван иргэнд 7 тэрбум 34 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй аж.
Түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан "залилах" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: УЕПГ