gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Бум-Очир: Цусны донорыг нэмэгдүүлэхэд үлгэр жишээ болж гишүүд жилд хоёр удаа цусаа өгвөл ямар вэ?

Б.Нямдарь
Улс төр
2026-05-05
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 16 минут
2026.05.05

Өнөөдөр /05.05/ Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн  2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ тус тус хэлэлцэнэ. 

Байнгын хорооны хуралдааны эхэнд 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай тогтоолын төслийг эхний ээлжинд хэлэлцэн, баталлаа. Цаглаварт Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай Улсын Их Хурлын даргын 179 дүгээр захирамжид заасан байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах асуудлуудыг тусгасан байна. Тогтоолд, хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний асуудлуудыг хэлэлцэхэд цаглавар хамаарахгүй байхаар заажээ.

Дараа нь Улсын Их Хурлын чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгаад байгаа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсдүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль, тогтоолын төслүүдийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хийлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан асуулт асууж, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төв нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх байгууллага болон био банкнаас тусдаа болох тухай тодруулсан бол Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн зүйл, заалт бүрээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат горимын санал гаргаж, тогтоолын болон хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтруулан явуулах нь зүйтэй гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

  15 цаг 27 минут
2026.05.05

Яг одоо Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: 
Цусны донорын нөөцийг хэвийн болгож, нэмэгдүүлэхэд байнгын донорыг олон болгох шаардлагатай гэж бодож байна. Хүн жилд  2 удаа цусаа өгөхөд байнгын донор болдог юм байна. Хамгийн үр дүнтэй арга бол цусаа өгөхийг уриалсан аян өрнүүлэх юм. Тэгэхээр байнгын донор болох аян хийгээд, магадгүй манай парламентын 126 гишүүнээс эхэлж болох юм. Би бол цусаа өгнө. Мэдээж олон шалтгаанаар өгөхгүй нь байна байх, хүндэтгэнэ. Гэхдээ биднээс цөөнгүй нь цусаа өгөх байх. Бид нийгэмдээ үлгэр дууриалал болоод, жилд хоёр удаа биднээс цус авч болно шүү дээ. Энэ 126 хүнээс ядаж 70, 80 нь өгөх байх аа. Тоондоо гол нь биш, ард иргэдэд зөв ойлголт өгөх, байнгын цусны донор болох аян өрнүүлэхэд бидний оролцоо, санаачилга нэмэр болох болов уу гэж бодож байна. 

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 
Нэгдүгээрт аюулгүй байдал чухал. Аян өрнүүлж хүмүүсийг олноор нь цусны донор болгохоос сэрэмжлэх шаардлагатай байдаг. Жишээ нь архаг гепатит вирустэй,  бэлгийн замын халдварт өвчинтэй байх үед цусыг нь авахгүй. Хоёрдугаарт, урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх буюу цусаа өгсөн хүнд хоол цайгаар үйлчлэх, унааны мөнгө өгөх, ажлаас нь цалинтай чөлөө олгох гэх мэт арга хэрэгслийг зөв хэрэгжүүлбэл бид донорын тоогоо нэмэгдүүлэх боломжтой. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан