АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Персийн буланд гацсан ачааны хөлгүүдийг Ормузын хоолойгоор нэвтрүүлэх зорилготой "Project Freedom" ажиллагааг эхлүүлээд буй.
Энэ хүрээнд АНУ-ын тал Ираны долоон хурдны завинд цохилт өгсөн гэж мэдэгдлээ.
Түүнчлэн даваа гарагт Арабын Нэгдсэн Эмират улс болон Өмнөд Солонгосын хөлгүүд Ираны халдлагад өртсөн тухай мэдээлсэн.
Мөн АНЭУ-ын Фужайра боомт дахь газрын тосны байгууламжид гал гарсныг Ираны халдлагаас үүдсэн гэв.
Ачаа тээврийн Maersk компани нэг хөлөг нь дээрх ажиллагааны хүрээнд, АНУ-ын зэвсэгт хүчний хамгаалалтын дор Ормузын хоолойгоор амжилттай гарсан тухайгаа мэдээлжээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "Улс төрийн хямралыг цэргийн хүчээр давж гарахгүй гэдгийг харуулж байна" хэмээн шүүмжилсэн.
АНУ-ын цэргийнхэн хурдны завинуудыг сөнөөхдөө нисдэг тэрэг ашигласан гэж мэдээлсэн бол Ираны тал энэ мэдэгдлийг үгүйсгэж, хоёр ачааны жижиг хөлөг оногдож, иргэд амиа алдсан гэж мэдэгджээ.
Энэ оны хоёрдугаар сараас эхлэн АНУ, Израилын цохилтын дараа Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа юм. Уг замаар дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 орчим хувь нь дамждаг.
Ираны талаас уг усан замыг хааснаар олон улсын худалдаанд ихээхэн саад учраад байгаа юм.
Нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 115 ам.доллар давж, огцом өссөн байна.
Эх сурвалж: ВВС